Бүсгүйчүүдийн краш С.Төмөрбаатар гэж хэн бэ?

Бусад

Амралтын өдөр цахим орчинд энэ залуугийн гадаад төрх, царай зүс, бие баялдрыг гайхан магтсан бүсгүйчүүд дүүрэн сэтгэгдэл хөврүүлснийг анзаарсан л байх. 

Монгол бүсгүйчүүдийн "краш"-аар тодроод байгаа Өвөр Монголын залуу бөх Соёлтын Төмөрбаатарын тухай танилцуулъя. 


Соёлтын Төмөрбаатар нь 1996 онд Шилийн гол аймагт төрсөн. Айлын ганц хүү. 
 

Түүний биеийн өндөр 195 см. 2016 оноос барилдаж эхэлсэн. 

Түүний багш нь Өвөр Монголын Их аварга Д.Баярбаатар.
 


С.Төмөрбаатар үе үе Монголд ирж, үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. 2017, 2018, 2019 онд тэрбээр Монголд ирж, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байжээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор тэр одоо Өвөр Монголдоо тогтвор суурьшилтай бэлтгэлээ базааж байгаа гэнэ. 
 


Залуу бөхийн краш бүсгүйчүүдэд сонирхуулахад С.Төмөрбаатар үхрийн орд.
 


Цахимаар тархсан нэгэн бичлэгт С.Төмөрбаатар өөрийнхөө хийсэн мэхэнд унаж байгаа нь түүний фэнүүдийг нэлээд гонсойлгосон ч өөгүй сайхан төрсөн түүнийг крашлах бүсгүйчүүдийн тоо буурахгүй бололтой.

Олон охидын харцыг булаасан царайлаг залуу бөх найз бүсгүйтэй бөгөөд хайртай эмэгтэйнхээ зургийг олон нийтэд дэлгэхээс зайлсхийдэг.