АН-ын бүлэг Тэтгэврийн доод хэмжээг 500 000 төгрөгт хүргэх хуулийн төсөл өргөн барив

Улс төр

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. АН-ын бүлгээс Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухайгаа мэдээллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Төсөлд өндөр насны тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор төсөлд тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг.

ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон. Гэтэл хоёр ахмад настны тэтгэвэр нийлээд нэг сая төгрөг хүрэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Тэтгэврийн доод хэмжээн 500 мянган төгрө болгоход жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг Улсын төсвөөс гаргахгүй. Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах замаар санхүүжилтийг шийдэх боломжтой. Цагаан суваргын ордыг эргэлтэд оруулж, төрөөс ногдох хувийн тодорхой хэмжээний хөрөнгийг ахмадууддаа зориулж, баялгийг тэгш хуваарилах боломжтой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.