Швейцар бүх иргэндээ 7000 евро олгох асуудлаар санал асуулга явуулж магадгүй

Дэлхийн мэдээ

Швейцарийн “Helicopter Money Initiative” байгууллага санаачлан улсынхаа бүх иргэнд 7500 швейцар франк буюу 7000 еврогийн тэтгэлэг олгохоор гарын үсэг цуглуулж эхэлсэн нь төгсгөлийн шатандаа орж байна гэж The Local сайт мэдээлжээ.

Энэ хөрөнгийг Швейцарийн үндэсний банк гаргаж хүн бүрт олгоно гэж санаачлагчди үзсэн бол тэд 100 мянган хүний гарын үсэг цуглулуж чадвал бүх нийтийн санал асуулга явуулах юм гэж сайтын мэдээлэлд дурджээ.

Хэрэьв бүх нийтийн санал асуулга явуулж, ард иргэд үүнийг хүлээн зөвшөөрвөл санал асуулгын дүн гарснаас хойш жилийн дотор энэ мөнгийг иргэдэд олгох юм.

Фермийн байранд их зай эзэлдэг хэмээн Швейцарьт нийт үхрийн нь 90 орчим хувийн эврийг авчихдаг учраас үхэр ямааныхаа эврийг тайралгүй унаган төрхөөр нь байлгадаг  фермерүүдэд татаас олгож байх тухай хуулийн төслөөр 2018 оны арваннэгдүгээр сард бүх нийтийн санал асуулга болж байсан юм.