“Нэгдмэл Орос” нам тамирчдыг Төрийн Думд нэр дэвшүүлэхээс татгалзлаа

Дэлхийн мэдээ

ОХУ-ын эрх баригч “Нэгдмэл Орос” нам цаашид хууль тогтоох дээд байгууллага Төрийн Думд  тамирчид, шоу-бизнесийн одуудыг нэр дэвшүүлэхгүй,  эрх барих дээд байгууллагад зөвхөн мэргэжлийн улстөрчдийг дэвшүүлж байна гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сергей Перминов “Ura.ru” хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

Олон нийтийн дунд явуулсан судалгаа, санал асуулгаар оросын иргэд Төрийн думд мэргэжлийн улс төрчид л байгаасай гэсний дагуу ийм шийдвэр гаргасан гэж Перминов мэдэгджээ. “Энэ бол нийгэмд байгаа хүлээлт. Тэгэхээр намын шийдвэр бол сонгогчдынхоо санал хүсэлтийг харгалзах ёстой” гэж тэр онцолсон байна.

Төрийн Думаас  мэргэжлийн бус “улстөрч”-дийг гаргах асуудал бас ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа Төрийн Думын статусыг өөрчилсөнтэй холбоотой гэнэ.