Си Зиньпин армиа дайнд бэлэн байхыг анхаарууллаа

Дэлхийн мэдээ

Хятадын цэрэг дайчид дайнд бэлэн байх ёстой гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин  Гуандун муж дахь цэргийн баазад  тэнгисийн явган цэргийн корпусын дайчдын өмнө үг хэлэхдээ мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг дамжууллаа.

“Бид бүхий эрч хүч, оюун ухаанаа дайнд бэлэн байх, байлдааны бэлэн байдлаа өндөржүүлэхэд чиглүүлэх ёстой” гэж БНХАУ-ын дарга хэлжээ. Түүнийхээр бол цэргийн албан хаагчид  ямагт бэлэн найдвартай байх ёстой гэнэ.

Үүний зэрэгцээ тэрбээр тэнгисийн явган цэргийг элит салбар гээд үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Хятадын эрх ашгийг хамгаалхыг уриалсан байна. Си Зиньпин бас энэ салбарын зайлшгүй бэхжүүлэх шаардлагатай гэжээ.

Хятадын ардын чөлөөлөх армийг хамгийн багаар бодоход хамгаалалтын гурван салбарт АНУ-ын армийг ардаа орхисон  гэж Пентагон үүний өмнө мэдээлж байсан юм. Энд дурдсанаар бол БНХАУ-ын арми цэргийн хөлөг онгоц, дунд тусгалын далавчит болон баллистик пуужин, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлээр АНУ-ын Зэвсэгт хүчний өмнө гарсан гэж америкийн цэргийн мэргэжилтнүүд дүгнэсэн юм.