21 жилийн дараа уулзсан Монгол аав, охины түүх Канадын цахим сүлжээг шуугиулж байна

Нийгэм, Эдийн засаг

21 жилийн дараа уулзаж буй Монгол аав охины түүх Америкийн CBS сувгийн мэдээллийн сайт болох  CBCnews-д нийтлэгджээ. Тэдний сэтгэл хөдөлгөм уулзалтын талаарх нийтлэл Канадын твиттер, фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, маш олон хүний хандалтыг аваад байна. “21 жил уулзаагүй аав охин хоёр Талархлын баяраар уулзаж байна” хэмээх гарчигтай тэрхүү нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэе.

Н.Басаа энэ удаагийн Талархлын баярыг насан туршдаа мартахгүй хэмээн хэлэв. Учир нь энэ өдөр тэрээр 21 жил уулзаагүй охинтойгоо уулзсан юм. Найз нөхөд, хамт ажиллагсдынхаа дунд Билли гэгддэг Басаа хэмээх энэ монгол залуу 22 жилийн өмнө Зүүн Азид хямрал нүүрлэж, улс төрийн эргэлт гарах үед Монголоос дүрвэгчээр гарч явжээ. Тэр Монголд үлдсэн найз нөхдөөсөө холбоо тасарсан бөгөөд нэг зүйлийг мэдэлгүй өнгөрсөн нь түүний охин байлаа. Тэр охинтой болсноо мэдээгүй юм. Басаа Канадад очин нэгэн бүсгүйтэй гэрлэж, өөр нэгэн амьдрал зохиов. Одоо тэр LaFarge-тэй хүнд даацын аяллын механикчаар ажилладаг бол түүний эхнэр шүдний эмчээр ажилладаг. Басаа Канадад ирж, маш шаргуу ажиллан хөлөө олж байтал 2014 онд нэгэн гэнэтийн мэдээ сонсов. Түүний өмнөх найз бүсгүй нь онлайнаар холбогдож охиных нь талаар хэлсэн аж. Түүний охиныг Индра гэдэг бөгөөд охин 2018 онд аавтайгаа уулзах хүсэлтэй байгаа илэрхийлж, Басаа цагаачлалын албатай ярилцан, охиноо ирүүлэх боломжийн талаар судалж эхэлжээ. Аав охин хоёрын мөрөөдөл өнгөрсөн сард биелж, 21 настай Индра охин анх удаа аавтайгаа уулзсан юм.

 

Басаа гэр бүл Калгарийн олон улсын нисэх онгоцны буудал дээр Индратай анх удаа уулзав.
Басаа гэр бүл Калгарийн олон улсын нисэх онгоцны буудал дээр Индратай анх удаа уулзав.

 

Энэ сарын 12-ны өдөр Индра коронавирусээс сэргийлэх тусгаарлалтаасаа гарч, аавтайгаа уулзан тэд анх удаа ширээний ард хамтдаа суусан юм. Охинтойгоо уулзсаны дараа Басаа “Энэ явдал бидний хувьд хамгийн аз жаргалтай мөч байлаа. Үнэхээр итгэмээргүй, зүүд мэт зүйл боллоо. Би юу мэдэрснээ ч тайлбарлаж чадахгүй байсан” гэжээ.

Индра төрснөөсөө хойш 21 жил аавтайгаа уулзаагүй бөгөөд анхны уулзалт дээр ихээхэн сандарчээ. Тэр “Үнэхээр гэнэтийн үйл явдал болж байна. Надад үүнээс өөр хэлэх зүйл алга. Би үнэхээр сандарч байна” гэж байлаа.  Индрад одоо хойд ээж, хоёр ах, эгч болох шинэ гэр бүлтэйгээ таницаж, мартагдашгүй дурсамжийг бүтээх л үлдлээ.

Эх сурвалж: CBC