Белоруст жагсагчдаас 600 гаруй хүнийг саатуулжээ

Дэлхийн мэдээ

Белорусийн нийслэл Минскт болж байгаа эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын эсрэг цагдаа нар усан буу, дуут гар бөмбөг хэрэглэлээ гэж хотын гүйцэтгэх захиргааны Дотоод хэргийн удирдах газрын албан ёсны төлөөлөгч Наталья Ганусевич РИА Новости агентлагт мэдээлсэн байна. “Минскийн төвд олон хүн цуглаж хууль бусаар жагслаа. Хууль сахиулагчид тэдний эсрэг усан буу, шуугианд гар бөмбөг ашигласан” гэж Ганусевич хэлжээ. Тэрбээр бас “Бахархлын марш” арга хэмжээний үеэр 20 хүнийг саатуулсан гэсэн байна. Минскт аравдугаар сарын 11-нд сөрөг хүчнийхэн “Бхарахлын марш” арга хэмжээ болсон байна. Жагсаал цуглааны өмнө нийслэл хотод аюулгүй байдлын хүч нэмэгдүүлэн гудамж талбайд тусгай техникүүд оруулжээ. Жагсагчдын эсрэг хүчнийхэн чинжүүтэй ус шүрссэн бол жагсагчид шил лонх шидэлж байсан гэж Интерфакс мэдээллээ. Наймдугаар сарын 9-нд Белоруст ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш сөрөг хүчний эсэргүүцлийн хөдөлгөөн хоёр сар хэртэй үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд хууль сахиулагчид 600 гаруй хүнийг саатуулсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлсэн байна