Коронавирус 20 градуст 28 хоног амьдрах чадвартай

Дэлхийн мэдээ

Австралийн Өвчлөлтэй тэмцэх төвийн мэргэжилтнүүд коронавиурс төрөл бүрийн гадаргуу дээр ямар градуст хэдий хугацаагаар үхэлгүй амьдрах чадвартайг судлан тогтоосноо Virology Journal сэтгүүлд нийтэлсэн байна. 

Эрдэмтэд судалганыхаа явцад коронавирус шил, хуванцар, никельдсэн гадаргуу, мөнгөн дэвсгэрт, цаас зэрэг дээр 20 градустай байхад 28 хоног амьдрах чадвартай гэж дүгнэжээ. Агаарын температур 30 градус болоход вирус гялгар гадаргуу дээр гурван долоо хоног тэсэх бол, харин 40 градус болоход хэдхэн хоноод үхдэг гэнэ. 

Харин бүс даавуу зэрэг үсэрхэг зөөлөн гадаргуу дээр бол гялгар гадаргуунаас харьцангуй аюул багатай гэж байна. 

Үүнээс үүдээд судлаачид гар утас, таблет зэрэг нь  гялгар гадаргуутай учраас халдвар дамжуулах гол эх булаг болно гэж үзжээ.