Тажикистанд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Дэлхийн мэдээ

Өнгөрөгч ням гарагт дундад азийн Тажикстан улсад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Өглөөний 06:00 цагт улс орон даяар сонгуулийн санал хураах 3375 хэсэг үүдээ нээж тус улсын сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 4.9 сая сонгогч оройн 20:00 цаг болтол саналаа өгсөн байна.

Тус улсад коронавирусын халдварын тархалт намжаагүй байгаа болохоор санал хураах байруудад ариун цвээр халдваргүйжүүлэлтийн бүхий л арга хэмжээ авч сонгогчид амны хаалт, бээлийтэй ирж, халуунаа хэмжүүлжээ.

Тажикстаны Ерөнхийлөгчид өнөөгийн ерөнхийлөгч,  Хараат бус үйлдвэрчний эвлэл, Ардын ардчилсан нам, залуучуудын холбооноос нэр дэвшигч Эмомали Рахмон, тариаланчдаас нэр дэвшигч Рустам Латифзод, социалистуудаас Абдухалим Гаффорзод, Эдийн засгийн шинэчлэлийн намаас Рустам Рахматзод, коммунистуудаас Мирож Абдуллоев гэсэн таван нэр дэвшигч өрсөлдөж байна.

Гадаадын 29 улс оронд санал хураах 39 байр ажиллаж байгаа юм байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт  сонгогчдын 50-иас илүү хувь нь саналаа өгвөл сонгуулийг хүчинтэй тооцож, 50+1 хувийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцно. Сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр гарах бол эцсийн дүн 10 хоногийн дараа бүрэн гарна.