Жүжигчин Дуэйн Джонсон Instagram-д 200 сая дагагчтай

Соёл урлаг, Спорт

Холливудын “Форсаж” цуврал, “Жуманжи: Ширэнгийн дуудлага” киноны од жүжичгичн Дуэйн Скала Жонсон олон нийтийн сүлжээний  Instagram-даа 200 сая гарын үсэг цуглуулж америкийн хамгийн од боллоо. Ингэснээр тэрээр Instagram-д хамгийн олон дагагчтай манай гаргийн гуравдахь хүн болж байна. Нэгдүгээрт Португалийн хөл бөмбөгчин Криштиан Рональду 238 сая дагагчтай юм байна. 

Холливудын од дагалдагчиддаа дүрс бичлэгээр талархал илэрхийлээд амжилтынхаа нууцаас хуваалцан ямагт үнэнийг ярьдгаа хэлжээ. 

Үүний зэрэгцээ Дуэйн Жонсон  өнгөрөгч 2019 онд хамгийн өндөр орлоготой арван жүжигчний жагсаалтыг тэргүүлсэн хэмээн Forbes сэтгүүл мэдээлсэн. Түүний нийт орлого 87.5 сая ам.доллар юм. Түүнийг “Улаан мэдэгдэл” кинонд тоглосныхоо төлөө 23.5 сая доллар авсан гэж сэтгүүлчид бичиж байна.