Армянд 900 барилга байгууламж сүйрлээ

Дэлхийн мэдээ

Уулын Карабахад зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Армяны зэвсэгт хүчин Азербайжаны нутагт 900 орчим барилга байгууламжийг  сүйрүүлсэн гэж Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Euronews телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. 

Түүнийхээр бол Армяны зэвсэгт хүчин есдүгээр сарын сүүлчээс Азербайжаны нутаг, хот тосгодууд руу их хэмжээний хүчээр дайрч цохилт өгсөн, харин Азербайжаны цэргүүд бол Армяны зөвхөн цэргийн байгууламжууд руу дайрч байгаа гэнэ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн нийгэм, хүмүүнлэгийн асуудал хариуцсан гуравдугаар хорооны аравдугаар сарын 7-нд  болсон хуралдаан дээр Азербайжанд суугаа НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газрын ажилтан Лала Мехдиева Уулын Карабахад болж байгаа зэвсэгт мөргөлдөөний явцад Азербайжаны 30 гаруй энгийн иргэн амь үрэгдэж, 144 хүн бэртэж шархадсан гэж мэдээлсэн байна. 

Уулын Карбахад Армян, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн есдүгээр сарын 27-ноос хурцдаж талууд бие биенээ энгийн суурин газруудыг буудлаа хэмээн буруутгаж байгаа юм.