Трампыг эмчилсэн эсрэг биетийг үүсгэх коктейль асар өндөр үнэтэй гэжээ

Дэлхийн мэдээ

Коронавирусийн халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эмчилгээ хурдан дуусч, Цагаан ордондоо эргэн ирсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа билээ. Харин түүний хурдан эмчлэгдсэн нууц нь АНУ-ын “Regeneron” гэх компаний туршиж буй коктейльд байсан хэмээн эх сурвалжууд мэдээллэж эхлээд байна.

Энэхүү коктейль нь яг одоо АНУ-д клиникийн туршилтын шатандаа яваа бөгөөд Трамп ийнхүү туршилтанд нь оролцсон байна.  Энэ коктейл нь SARS-CoV-2 вируст хариу үйлдэл үзүүлж, нейтрал болгодог ба ямар ч сөрөг нөлөөгүй төдийгүй үр дүнтэй аж. Түүний хэлснээр коктейлийн талаарх урьдчилсан мэдээлэл дөнгөж долоо хоногийн өмнө олон нийтэд ил болсон бөгөөд Ерөнхийлөгч Трамп халдвар авсан нь Regeneron компанийн хувьд тун азтай тохиолдол болсон гэжээ. Гэхдээ энэ бэлдмэл нь чамгүй үнэтэй аж.

Энэ төрлийн бэлдмэлийг гарган авахын тулд эсийн түвшинд үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд өртгийг бууруулахын тулд их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ их хэмжээгээр үйлдвэрлэлээ ч дор хаяж 10 жилийн дараагаас л хямдрах боломжтой хэмээн судлаачид үзэж байна. Мөн ОХУ-д зарагддаг герцептинтэй ойролцоо өртөгтэй гэж ойлгож болно. (Энэ эм Москвад 12 мянган рублиэр зарагддаг аж). Трамп халдвар авсан өдрөөс шууд эмчилгээгээ эхэлж, С, D витамин, цайр, аспирин, фамотидин зэргийг хэрэглэсэн байна. Үүнээс гадна “Gilead” компанийн ремдесивир эмийг мөн уужээ. АНУ-ын ремдесивир нь шахмал тунгаар биш тариагаар байдаг ба таван ширхэг нь нэг курс болох бөгөөд 8-9 мянган ам.долларын үнэтэй ажээ.

Эх сурвалж: American chemical society