“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” орон даяар эхэллээ

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.