Өөрийг нь Трамп устгах гэж байсан тухай Асад ярив

Дэлхийн мэдээ

Сирийн ерөнхийлөгч Башар Асад америкийн тэргүүн Дональд ТРамп өөрийг нь хөнөөх гэж байсан төлөвлөгөөний талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийн ярианаас сэдэвлэн хөндсөн байна. Асадынхаар бол ийм төлөвлөгөөг америкийн засаг захиргаа мөнхөд хийж байсан гэнэ. “Аллага бол америкийн ажлын арга барил, үүнийг тэд хэдэн арван жилийнэ туршид байнга хийж байсан. Бүр дэлхийн өнцөг булан бүрт” гэж Сирийн ерөнхийлөгч онцолжээ.

Сирийн сөргөлдөөний үед ч АНУ яг л ийм зүйл хүлээж байгаа гээд америкчууд террористуудыг дэмжиж, сирийн газар нутгийн булаан эзэлж байгаа гэж буруутгасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  сирийн тэргүүнийг хөнөөх тухай ярилцсан, ганцхан Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис эсрэг байснаар саад болсон гэнэ. Башар Асадыг устгаж чадаагүйдээ харамсч байна уу гэсэн асуултад Трамп харамсаад байх зүйл байхгүй гэж хариулжээ.