Бразильд COVID-19-өөр халдварласан хүний тоо таван саяыг давлаа

Дэлхийн мэдээ

Бразиль улсад коронавирус COVID-19-ийн халдвараар өвчилсөн хүний тоо таван саяыг давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Энэ мэдээллээр бол равадугаар сарын 6-7-нд шилжих нэг хоногт гэхэд л 31 553 хүн шинээр халдвар авчээ. Ийм байдлаар тус улсад коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 5 000 694 болсон байна. Тус улсад коронавирусын улмаас 148 228 хүн нас бараад байгаа юм. 

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр дэлхий даяар энэ өвчний халдвараар 35.9 сая хүн өвчлөөд байгаагаас нэг сая гаруй нь нас барж, 25 сая хүн эрүүлжиж гараад байгаа юм. АНУ-д 7.5, Энэтхэгт 6.7 сая хүн өвчилсөн бол ОХУ-д 1.2 сая хүн энэ өвчний халдвараар өвчилсөн байна.