Киргизийн парламент Ерөнхийлөгчийг эргүүлэх татан ажиллагаа эхлүүллээ

Дэлхийн мэдээ

Сонгуулийн дараанаас эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж тэр нь эмх замбараагүй байдал болж хувираад байгаа Киргизийн парламент Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг эргүүлэн татах ажиллагаа эхлүүллээ гэж сөрөг хүчний “Ата-Мекан” намын депутат Каныбек Иманалиев РИА Новости агентлагт мэдээлсэн байна.

“Хэсэг депутат ерөнхийлөгчийг эгүүлэн татах санал гаргаж гарын үсэг зурсан. Энэ маш нарийн ажиллагаа ч бид санасандаа хүрнэ гэж хэлж болно” хэмээн тэгр хэлжээ.

Хуульд зааснаар бол ерөнхийлөгчийг албан тушаалаас нь эргүүлэн татах хүртэл буруутгасан саналыг парламентын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зуран гаргах ёстой юм байна. Үүнээс гадна хууль тогтоох байгууллагад тусгай комисс байгуулах ёстой. Харин ерөнхийлөгчийг эргүүлэн татахын төлөө нийт гишүдийн гуравны хоёр нь санал өгөх ёстой. Улмаар ийм санал гаргаж буруутгаснаас гурван сарын дотор шийдвэр гарна.

Өнгөрөгч ням гарагт болсон парламентын сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй улс төрийн намууд гудамжинд гарч эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн юм. Жагсагчид мягмар гаргийн шөнө парламент, ерөнхийлөгчийн тамгын газар байрладаг Цагаан ордныг эзлээд үндэсний аюулгүй байдлын газраас авлигын хэргээр хоригдож байсан экс-ерөнхийлөгч Алмазбек Атамбаев болон түүний хамтрагчдыг сулласан юм.

Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 900 орчим хүн бэртэж гэмтээд байгаагийн дотор хууль сахиулагчид ч байна. Нэг хүн нас бараад байгаа юм.

Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хууль ёсны бус гэж зарлажээ. Өнөөдрийн байдлаар парламентын спикер, ерөнхий сайд, дөрвөн ч мужийн амбан захирагч, Бишкек хотын дарга, зарим албан тушаалтан албан тушаалаасаа огцроод байна.