Тэсрэх бөмбөг хайгч хархыг Эр зоригийн медалиар шагнав

Соёл урлаг, Спорт

Амьтны ертөнцийн Эр зоригийн төлөө медалиар Камбожийн асар том биетэй африкийн гэх хархыг шагнав.

Тус харх 141 мянган кв.м талбайгаас 39 мина, 28 бусад тэсрэх төхөөрөмжийг олж илрүүлэхэд туслажээ. Амьтны ертөнцөд ийм шагнал авсан нохойны дараах анхны амьтан боллоо. Магава нэр авсан хархны эр зориг, чадвар бол гайхамшигтай үлгэр дууриал юм гэж комиссийн ахлагч Ян Маклафлин тэмдэглэн хэлсэн байна.

Шагналын ёслол онлайн дэглэмээр явагдсан байна. 

Шагнал гардуулсан комиссийн тэргүүний хэлснээр 1975-1998 онуудад Комбожийн нутаг дэвсгэрт 6 сая хүртэлх тооны явган цэргийн тэсрэх бөмбөг тавигдсан байдаг аж. 

Дашрамд дурьдахад, 2019 онд Исламын улс террорист бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадийг устгахад оролцсон Бельги овчерк нохойны гөлөгний үнэ эрс нэмэгдсэн юм.