“Гэртээ ганцаараа”-гийн Маколей Калкин мансууруулах бодисоос холдсон

Соёл урлаг, Спорт

 

Гэрийнхэн нь мартаад Зул сарын амралтаар Парис руу нисчихээд гэртээ ганцаараа байхад нь хоёр хулгайч гэрийг нь ухах гэж, бяцхан хүүд чадагдаж байгаа тухай америкийн “Гэртээ ганцаараа” инээдмийн кино бол манай гаргийн хүүхэд багачуул бүү хэл томцуулын удалгүй үздэг кино.

Зохиолыг Жон Хьюз бичиж, найруулагч Крис Коламбусын дэлгэцийн бүтээл болгосон энэ кино ирэх онд 30 нас хүрч байгаа бол гол дүр Кевин Маккаллистерийн дүрд тоглосон Маколей Калкин 40 нас хүрч байна.  

 

Холливудын бусад одыг бодвол сүүдэрт голдуу байдаг энэ хүний тухай элдэв яриа таслахгүй, эхнэрээсээ саллаа, хар тамхинд орлоо гээд л.... Тэр бас папарациудын хараанд өртөж хэвлэлээр гарах нь болохоос биш хэвлэлд ер нь ярилцлага өгөөд байдаггүй нэгэн.

Тэрээр байнгын ийм сүүдрийн амьдралаас салж томоохон төсөлд оролцохсон гэж хүсдэг тухайгаа нэгэнтээ The Guardian хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. Гэхдээ энэ бол дөрвөн жилийн өмнөх явдал.

                                                       

 

Үзэгдэж харагдахгүй, сураг дуулдахгүй энэ олон жил хаана юу хийж явав ?

 

-       Олонхи хүн байнгын хөгжил дэвшил, хөдөлгөөнд байх ёстой гэдэг. Миний хувьд санхүүгийн байдал маань надад  ийм боломж олгосонгүй. Би зүгээр л  өөрийнхөө амьдрал, зорилгоо төлөвлөхөө больж өдөр бүрийг урсгалаар өнгөрүүлж байлаа. Тиймээ, би үнэхээр идэвхгүй амьдарч ирсэн хүн. Хэрвээ надад өөрийн гэсэн зорилго байгаад, ядахнаа би юу хүсч байгаагаа ойлгодог байсан бол бүх зүйл өөр байх байсан бизээ. Даанч ийм байсангүй,   зарим бодол маань намайг галзууруулах гэж байгаа юм шиг санагдаад би зүгээр л бодохоо больсон

 

Маколейн оддын олимпын дараанаас салж хагацаж чадахгүй нэг зүйл бол уран зураг, хөгжим. Эдгээрийн тухай бол маш олон зүйлийг хэдий ч хугацаагаар ярина биз?

 

-       Намайг архи ууж байх үед бол сайхан сайхан санаанууд их орж ирдэг байлаа. Тэр бүхнээр би юу хийх вэ дээ. Мэдээж энэ бол миний зан чанар, онцлогоос л шалтгаалдаг байх. Хошин шог дуу бичих гэж оролдож үзсэн, даанч надаас юу ч гарсангүй. Түүгээр бол олон жил оролдсон л доо. Хэдийгээр хүмүүст энэ бүхэн таалагдаж ойлгогдоогүй ч гэсэн хошин шог намайг сэтгэлийн хямралаас аварсан. Одоо надаас хэн нэгэн цаашид хошин шог дуу бичих үү гэж асуувал би шууд л “тэгэлгүй яахав” гэж хариулна. Тийм нэг хэвийн биш гэх юм уу даа, тийм хэмнэлд үнэхээр дуртай. Энэ чинь хөгжилтэй, инээдэмтэй байдаг юм шүү дээ.

                                                   

 

Одоо тэгвэл хоёрулаа аз жаргалын тухай ярилцах уу ?

 

-       Би олон жилийн турш миний хувьд аз жаргал гэж юу вэ гэдгийг ойлгох гэж оролдсон одоохондоо тодорхой хариу олоогүй л байна. Мэдээж би энд тодорхой шийдэл хариа олохоос зайлсхийдэг ч байж мэдэх юм.олон хүн миний итгэл үнэмшлийн тухай асууж, “Чамд магадгүй сүм аз жаргал өгч мэдэх юм” гэдэг. Үүнд би бас л хариу олж чадаагүй.Мэдээж би католищкаар хүмүүжсэн, тэгээд би ололн алдаа гаргаж амьдарсан, гэхдээ л шүтлэг бол миний ажил биш. Эцсийн эцэст одоо л биш. Миний зан чанар намайг сүсэгтэн болохыг зөвшөөрөхгүй, бод л доо, сүм рүү явахдаа би юу бодох вэ, олон алдаагаа бодох уу.

 

Бүхий л хүн Маколейг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг хүн байгаагүйг мэднэ...?

-       Би заримдаа тун таагүй байдал гаргаж, олон муу зүйл хийсэн. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг зүйлийг ойлгох ёстой. Би тэдний бичээд байгаа шиг сардаа 600 доллараар мансууруулах бодис худалдан авч байгаагүй. Амьдралынхаа энэхэн хэсгийг эргэн санахад надад үнэхээр хүн, тааламжгүй байна. Тун бага хугацаа өнгөрч дээ.

 

Өөрийнхөө амьдралыг өөрчлөхсөн гэж хүсдэг л биз дээ?

 

-       Үгүй ээ, би юуг ч өөрчлөхгүй. Миний амьдралд тохиолдсон бүхий явдал намайг өнөөдөр хэн болгосныг харуулсан. Би ийм л байх дуртай. Шударгаар хэлэх юм бол хүүхэд байхдаа олсон мөнгө маань үүнд их үүрэг гүйцэтгэсэн.

 

Маколейн амьдрал

Калкин бүр дөрвөн настайгаасаа л театрын тайзан дээр гарч ирсэн. Харин “Гэртээ ганцаараа” кино түүнийг алдаршуулж. Дараа дараагийн кинонууд нь нэг алдарт хүргээгүй ч их мөнгө авчирч байлаа. Тэрээр 13 настайдаа байхдаа 35 сая долларын эзэн болоод байсан юм. Энэ үест ээж аав хоёр нь хүүгийнхээ мөнгөнөөс болон салахад Маколей эцгийгээ өөртэй нь хаьцахаа больж, өөрийнх нь карьерийг сүйтгэсэн гэж буруутгаж байжээ.

Ингээд ч 17 насандаа эцэг эхийгээ шүүхэд өгч хамаг мөнгөө хувийн нягтландаа шилжүүлэн авсан байна.

                                                             

Маколейн өөрийн нь амьдрал ч тийм дардан сайхан байсангүй. Тэрээр их эрт дөнгөж 18 настай байхдаа жүжигчин Рэйчил Майнертай гэрлэсэн ч хоёрхон жил болоод салсан. Дараа нь бас л жүжигчин Мила Кунистай гэрлэж 10 жил хамт амьдарсан ч бас л салсан. Үүний дараанаас л Маколей согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх болсон байна.

2004 онд түүний найзын машиныг цагдаа нар хурд хэтрүүллээ хэмээн зогсоож нэгжихэд  машинаас нь 17 грамм махихуан, найман боодол ксанакс, 16 таблеток клоназепам гарч ирсэн. Маколейг баривчилсан ч тун удалгүй 4000 долараар барьцаагаар сулласан байна.

 

Калкин 2013 онд дуу хөгжмийн өөрийн гэсэн “The Pizza Underground” хамтлаг байгуулсан. Харамсалтай нь 2014 оны тавдугаар сард анхныхаа аялан тоглолтын үеэр хамталгийнхан нь  загнаж, шар айрагны лаазаар шидэлсэн байна. Энэ нь Калкинд асар том цохилт болж кинондоо эргэн орхоор шийдсэн гэдэг.

 

Тэрээр сэтгүүлч Жо Роганд бас нэг удаа ярилцлага өгөхдөө “Том тэсрэлтийн онол” цуврал киноны нэг гол дүрд тогтлох боломж байсан, харамсалтай нь би өөрөө олон удаа татгалзсанаар яг үнэндээ сая сая доллараас татгалзсан даа гэж ярьсан байдаг.

 

“Том тэсрэлтийн онол”-ыг хийж байсан хүмүүс над руу ярьж байнга мөрдөж байсан. Тэр бүрийд би “Үгүй ээ” гэж хариулж байсан юм. Би шууд л зөвшөөрсөн бол хэдэн зуун сая доллар халаасанд ороод ирэх байлаа.

Тэрээр энэ үедээ Жо Роганд өөрийгөө АНУ болон өөр хэд хэдэн оронд үл хөдлөх хөрөнгөтэй, сайхан амьдарч байна гэж хэлжээ.

Үүнээс хойш түүний тухай яриа ямагт мансууруулах бодистой холбогдож хэвлэлд түүнийг сардаа 6000 доллараар мансууруулах бодис худалдан авдаг гэж хүртэл бичиж байлаа. Мила Кунисаас салсныха адараа мнасууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэж байв. Нэг хэсэг нь үүнийг тохиолдлын хэрэг гэгэдэг бол зарим нь түүнийг амиа хорлохыг оролдсон гэж байсан юм.

 

Маколейы нэг удаа бүр ийм түүх ярьсан байдаг. “Намайг 15-16 настай байрхад миний менежер нэг удаа утасдаад Мак энэ чи юу гэж асуусан. Тийм ээ гэвэл, Гайхамшигтай, би зүгээр л шалгасан юм. CNN-ээр чамайг үхчихэж гэж гарч байна. За баяртай” гэсэн. Би ч хариуд нь ярьсанд баярлалаа л гэсэн. Одоо бол ийм явдал жилд нэгээс хоёр тохиолддог л юм. Хүмүүс яагаад намайг үхүүлэх гээд байгааг ойлгохгүй юм” гэж ярьжээ.

“Гэртээ ганцаараа”-гийнхаа тухайд

Тэрээр одоо кино ч бараг үзэхгүй, ялангуяа өөрийнхөө “Мадолейн улирал” гэж нэрлэдэг өвлийн цагаар гэрээсээ гарахгүйг хичээдэг байна. 2018 онд өгсөн нэг ярилцлагадаа тэрээр “энэ бол маш зальжин, гэхдээ их аймшигтай” гээд Гэртээ ганцаараа киноныхоо тухайд “Өөр хэн нэгэн жаал маш сайн ажиллаад, би түүний бүхий л мөнгийг өвлөж авсан юм шиг санагддаг” гэж хэлсэн байдаг.

Одоо харин Маколей өөрийн гэсэн сонирхол, хоббитой болж инстграмм, твиттерт өөрийн хуудас нээн, Bunny Ears сайт нээн хөтөлдөг болсон байна.