Хамгийн бүтэлгүй 8 дээрэм

Соёл урлаг, Спорт

 

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого бүр амжилттай байдаггүй, эцэст нь хуулийн хариуцлага хүлээдэг. Гэхдээ ухаангүй байдлаасаа болоод эхнээсээ бүтэлгүйтэх, инээдтэй ч гэмээр үйлдэл энэ дэлхийн муу үйлдэлтнүүдийн дунд бишгүй нэг байдаг аж.

Хамгийн бүтэлгүй хулгайч дээрэмчдийн 8 сонирхолтой, бүтэлгүй  үйлдэл энэ байна.


1. Британийн нэг банкинд  өглөөгүүр нэг дээрэмчин орж ирээд ажилтнуудаас мөнгө нэхсэн ч бэлэн мөнгө байсангүй. Дээрэмчин ихэд уурлан санал хүсэлтийн дэвтрийг нь аван бэлэн мөнгөгүй банк байхдаа яахав хэмээн бичиж орхиод машиндаа суугаад явжээ. Энэ хооронд банкинд цагдаа нар ирээд дээрэмчнийг хол явж амжаагүй байхад нь гадна төрхөөр нь танин баривчилсан байна. Хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэг ч түүний өнөөх дээрмчин болохыг баталснаар тэр этгээд 48 настай Жозеф Гетза гэгч байж  шорон руу илгээгдсэн байна.

2. 2011 оны аравдугаар сард нэг хулгайч зогсоол дээр байсан машинаас хоёр гар утас, тэмдэглэлийн дэвтэр хулгайлж. Гар утасны нэг дээр хүүхдийн порнограф зурагнууд байхыг олж харжээ. Үүнд уур нь хүрсэн хулгайч цагдаагийн газар очиж үнэнээ хэлэн, хүүхдийг ингэж ашиглаж байгаа хүмүүсийг олохыг хүсч туслахаа илэрхийлсэн  байна. Гэсэн ч түүнийг бусдын машинаас эд зүйлийг нь хулгай хийсэн хэмээн баривчилсан ч цагдаагийн газар ирснийг нь хүндэтгэн ялыг нь хөнгөлж нэг сар хорих ялаар шийтгэжээ.

3. Advance America сүлжээний нэгэн дэлгүүр ер бусын дээрэм болжээ. Тэрээр гар буу тулган мөнгө хураагчаас мөнгө нэхсэн гэнэ. Эмэгтэй ийм зүйл бүү хийгээч, бурхан бүх хүүхдээ хайрлаж хамгаалдаг юм хэмээн уйлж эхэлжээ. Дээрэмчин эмэгтэйн үгийг сонсоод түүнтэй ярилцан түүнд гэр бүлээ тэжээхэд нь мөнгө хэрэгтэйг ойлгож. Тэгээд бууныхаа сумыг авч эмэгтэйд өгөөд ямар ч аюулгүй гэжээ. Тэгээд эмэгтэйг ариун цэврийн өрөөнд түгжиж гар утсыг нь аваад тавтын дэвсгэртээр ердөө  20 доллар аваад гарч оджээ. Сонин дээрэмчнийг барьж чадаагүй байна.

4. Пенсильваны Либерти хотод банк дээрэмдэх гэсэн нэгнийг баривчилжээ. 28 настай Кристофор Аллен Кох гэгч өдрийн 11.40 цагт Citizens Northern Bank банк руу ирээд машин дотроо бараг 20 минут хүлээсэн байна. Тэрээр баг, бээлий өмсөөд гар буу барин хаалгыг нь таттал цаг 12.01 болоод банк хаалгаа барьчихсан байж. Сонин төрхтэй хүн харсан банкны ажилтнууд цагдаа дуудсанаар Аллен  хууль бусаар зэвсэг эзэмшсэн, банк дээрэмдэхийг завдсан хэрэгт орох нь тэр.

5. Доод Саксонийн нэгэн айлд зэвсэглэсэн дээрэмчин орж гар буугаар асрагч, долоо орчим насны хоёр хүүхдийг нь сүрдүүлж мөнгө нэхжээ. Гэтэл багацуул асрагч эмэгтэйг тайван орхи хэмээн өөрсдийн цуглуулсан мөнгөө авчирч өгөхөд дээрэмчин үүнд уяраад тэр айлаас юу ч авалгүй гарч одсон гэнэ.

6. Виржини мужийн нэгэн эрэгтэй банк хаахыг хүлээн доод хонгилд нь хүлээж байгаад цонхыг нь хагалж. Хагархай шилэнд шархдаж цус алдсан хулгайч гарах гэтэл бүхий л хаалга нь хаалттай байснаар бие нь муудахын эрхэнд 911 дуудсан гэнэ. Цагдаагийнхан ирж анхны тусламж үзүүлсэн ч дээрэмчнийг баривчилжээ.
7. Америкийн Огайо мужийн Колумбус хотод гурван дээрэмчин айл ухахдаа эзэгтэйг нь айлган хамаг л үнэт зүйлсийг нь хаман авч явжээ. Төд удалгүй дээрэмчдийн нэг Стефон Бенетт гэгч тэднийд буцан ирж бүсгүйг эхнэрээ болооч гэж гуйсан гэнэ. Эмэгтэй Диана Мартинез дээрэмчнийг танин, гэрийн үйлчлэгчээ цагдаа дуудахыг хүсчээ. Ингээд дээрэмчнийг  тэр дор нь баривчилж дээрмийн хэргээр шоронд илгээсэн байна.

8. Коламбия хотноо хэсэг дээрэмчин банк дээрэмдэхээр хэдэн сарын өмнөөс бэлтгэжээ. Тэгээд ч төлөвлөсөн цаг нь болж банкинд ороод буу гарган тэнд байгсдыг газар хэвт хэмээн сүрдүүлээд мөнгө авах гэтэл банкны салбар тэндээс аль хэдийнээ нүүгээд  оронд нь мал эмэнэлэг орчихсон байх нь тэр. Дээрэмчид үүний судлалгүй халдсан нь тэр.