Хөгжмийн зохиолч Б.Чинбат талархлын тоглолтоо хийнэ

Соёл урлаг, Спорт

"Никитон" хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч Б.Чинбат аравдугаар сарын 11-нд талархлын тоглолтоо хийх гэж байна. Түүний “Chinbaa &Friends” хандивын тоглолт өнгөрөгч нэгдүгээр сард болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байв.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат хүнд хэцүү цагт чин сэтгэлээсээ хандив өгч тусалсанд талархсан сэтгэлээ илэрхийлж, уран бүтээлчидтэйгээ хамтран тоглолт хийхээр болжээ. Талархлын тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд аравдугаар сарын 11-нд 17.00 цагт ганцхан удаа болох гэнэ. “Аравт" болон "Niciton & Friends" тоглолтуудын тасалбар авсан хүмүүс TICKET.mn цахим тасалбарт хандан тасалбараа солиулж үзэх боломжтой.

Тэрбээр элэгний хатуурал өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж, эхнэр Ц.Сарнай нь түүний донор болсон билээ. Тэдний хагалгаа 2019 оны арваннэгдүгээр сард амжилттай болж, одоо эх орондоо эмчлүүлж байгаа юм.