“Тэргүүн мисс” нэг өрөө байраар шагнуулна

Соёл урлаг, Спорт

“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia-2020” тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр “Соёл, урлагийн мэдээллийн төв” буюу Улаанбаатар хотын номын сангийн байранд боллоо.

Үүнд “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансагмода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, “Монголын оюутан мисс-2019” наадмын тэргүүн мисс Х.Ариунболор нар оролцов.

Энэ үеэр “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга “Манай агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн энэ жил зургаа дахь жилдээ болох гэж байна. Энэ жилийн тэмцээний шагналын сан урьд жилүүдийнхээс өндөр буюу “Тэргүүн мисс” болсон оролцогч нэг өрөө байраар шагнуулна” гэсэн юм.

Оролцогчдын гоо үзэсгэлэн, авъяас билэг, мэдлэг боловсролыг сорьж шилдгүүдээ тодруулах “Student Miss Mongolia-2020” тэмцээний хувьд оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа аж.

Үүнд:

 

  • 170 см-ээс дээш өндөртэй
  • ЕБС-ийн сурагч болон оюутан байх
  • Өмнө нь тус тэмцээнд оролцож байгаагүй байх
  • Загвар өмсөгчийн анхан шатны мэдлэгтэй байх
  • Насны хязгаар 16-23
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
  • Нэг хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэхний хуулбар (төрсний гэрчилгээ)