"Анна Каренина" жүжгийн нээлтэд оролцсон 72 настай Н.Сувдын залуу төрх олныг бишрүүллээ

Соёл урлаг, Спорт

Үзэгчдийн дунд нилээдгүй хүлээлт үүсгээд байсан “Анна Каренина” жүжиг энэ сарын 3-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийлээ. Дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой зохиол хэмээн алдаршсан болоод ч тэр үү нээлтэд нь олон сайхан эмэгтэйчүүд ирсэн харагдана.

Тэдний дундаас эрхгүй онцгойрсон нэгэн эмэгтэй бол Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувд байлаа. Тэрээр өдгөө 72 настай ч дэлгэцнээ мөнхөрсөн ихэмсэг, үзэсгэлэнт дүр төрх нь одоо ч хэвээр үлджээ. Нээлтийн зургийг харсан үзэгчид жүжигчин Н.Сувдын биеэ авч яваа байдлыг гайхан, магтаж байлаа.