Премьер лигт ирсэн хамгийн үнэтэй арван тоглогчийн дундаж нас 22 байна

Соёл урлаг, Спорт

Английн Премьер лигийн зуны солилцоо, наймааны цонх цар тахлын улмаас хойшлогдож долоодугаар сарын 27-нд нээгдсэн ба хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсээр өнөөдөр дууслаа. Энэ зун Челси, Лестер Сити, Манчестер Сити тэргүүтэй багууд хамгийн их мөнгө зарсан бөгөөд дундаж багууд ч амжилтаа ахиулахын тулд чамлахааргүй үнэтэй наймаануудыг хийгээд амжив.

Зуны наймааны цонхны олон улсаас тоглогч авах боломжтой хугацаа нь ийнхүү дууссан ч дотоодын лигээс тоглогч авах эрх нээлттэй. Энэ сарын 16-нд дуусах уг нэмэлт цонхоор Премьер лиг болон Английн бусад лигээс тоглогч авах эрх нь багуудад нээлттэй юм.

Хэдий намрын турш үргэлжилсэн ч зуны гэсэн тодотголтой энэ удаагийн наймааны цонхоор Премьер лигт ирсэн хамгийн үнэтэй 10 тоглогчийг танилцуулъя. Тэдний дундаж нас 22 байгаа бөгөөд эхний таван байрын гуравт нь Челси клубийн шинэ наймаа багтжээ.

1. КАЙ ХАВЕРЦ /ГЕРМАН/ - 80 САЯ ЕВРО

Явсан баг: Байар Леверкузен /Герман/
Ирсэн баг: Челси
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 21
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, баруун жигүүрийн довтлогч, үзүүрийн довтлогч

2. РУБЕН ДИАС /ПОРТУГАЛИ/ - 68 САЯ ЕВРО 

Явсан баг: Бенфика /Португали/
Ирсэн баг: Манчестер Сити
Гэрээний хугацаа: 2026 оныг хүртэл
Нас: 23
Байрлал: Төвийн хамгаалагч

3. ТИМО ВЕРНЕР /ГЕРМАН/ - 53 САЯ ЕВРО

Явсан баг: РБ Лайпцих /Герман/
Ирсэн баг: Челси
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 24
Байрлал: Төвийн довтлогч, баруун зүүн жигүүрийн довтлогч

4. БЕН ЧИЛВЕЛЛ /АНГЛИ/ - 50,2 САЯ ЕВРО

Явсан баг: Лестер Сити /Англи/
Ирсэн баг: Челси
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 23
Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалагч, зүүн жигүүрийн хагас хамгаалагч

5. НАТАН АКЕ /НИДЕРЛАНД/ - 45,3 САЯ ЕВРО

Явсан баг: Борнмут /Англи/
Ирсэн баг: Манчестер Сити
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 25
Байрлал: Төвийн хамгаалагч, зүүн жигүүрийн хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч

6. ДИОГУ ЖОТА /ПОРТУГАЛИ/ - 44,7 САЯ ЕВРО

Явсан баг: Уолверхэмптон /Англи/
Ирсэн баг: Ливерпүүл
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 23
Байрлал: Зүүн жигүүрийн довтлогч, Төвийн довтлогч, хоёрдугаар довтлогч

7. ХАКИМ ЗИЕЧ /МАРОККО/ - 40 САЯ ЕВРО

Явсан баг: Аяакс /Нидерланд/
Ирсэн баг: Челси
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 27
Байрлал: Баруун жигүүрийн довтлогч, довтлох чиглэлийн хагас хамгаалагч, төвийн хагас хамгаалагч

8. ФАБИО СИЛВА /ПОРТУГАЛИ/ - 40 САЯ ЕВРО

Явсан баг: Порту /Португали/
Ирсэн баг: Уолверхэмптон
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 18
Байрлал: Төвийн довтлогч, хоёрдугаар довтлогч

9. ДОННИ ВАН ДЕ БИК /НИДЕРЛАНД/ - 39 САЯ ЕВРО

Явсан баг: Аяакс /Нидерланд/
Ирсэн баг: Манчестер Юнайтед
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 23
Байрлал: Төвийн хагас хамгаалагч, Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч

10. УЭСЛИ ФОФАНА /ФРАНЦ/ - 35 САЯ ЕВРО

Явсан баг: Сен-Этьен /Франц/
Ирсэн баг: Лестер Сити
Гэрээний хугацаа: 2025 оныг хүртэл
Нас: 19
Байрлал: Төвийн хамгаалагч

Өндөр үнэтэй ирсэн бусад үнэтэй тоглогчид:

11. Олли Уоткинс - 30,8 сая евро - Астон Вилла

12. Родриго Морено - 30 сая евро - Лидс Юнайтед

13. Нельсон Семеду - 30 сая евро - Уолверхэмптон

14. Серхио Регилон - 30 сая евро - Тоттенхэм

15. Бен Годфри - 27,5 сая евро - Эвертон

16. Габриэль Магальяинс - 26 сая евро - Арсенал

17. Риан Брюстер - 26 сая евро - Шеффилд Юнайтед

18. Аллан - 25 сая евро - Эвертон

19. Тимоти Кастане - 24 сая евро - Лестер Сити

20. Эдуард Менди - 24 сая евро - Челси

21. Ферран Торрес - 23 сая евро - Манчестер Сити

22. Каллум Уилсон - 22,25 сая евро - Ньюкасл Юнайтед

23. Абдулайе Дукуре - 22,1 сая евро - Эвертон

24. Тиаго Алкантара - 22 сая евро - Ливерпүүл

25. Аарон Рамсдейл - 20,5 сая евро - Шеффилд Юнайтед

26. Диего Льоренте - 20 сая евро - Лидс Юнайтед

Эх сурвалж: Transfermarkt