Киргизэд сонгуулийн дүн эсэргүүцсэн хөдөлгөөн эхэллээ

Дэлхийн мэдээ

Аравдугаар сарын 4-ний ням гарагт Киргизэд болсон парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн тус улсад өрнөлөө. Парламентын сонгуульд улс төрийн 16 нам оролцсоноос “Биримдик” нам 24.4, “Мекеним Кырызстан” 23.88, Кыргызстан 8.76, “Бутун Кыргызстан” нам 7.13 хувийн санал авсан юм байна. 

Сонгуульд хангалттай санал авч чадаагүй намууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн аравдугаар сарын 5-наас эхлэн Бишкек хотноо эсэргүүцлийн цуглаан хийж хууль хүчнийхэнтэй мөргөлдөж байна. 

Энд  «Ата Мекен», «Бир Бол», «Республика», «Мекенчил», «Бутун Кыргызстан», «Замандаш», «Реформа», «Ыйман нуру», «Чон казат», «Мекен Ынтымагы», «Ордо» болон  «Социал Демократы» намуудын төлөөлө оролцон сонгуулийн дахин явуулахыг Сонгуулийн төв хорооноос шаардаж байгаа юм. 

Сонгуульд ялагдсан “Ата-Мекан” нам Ардын засгийн газар байгуулж, шинэ ерөнхий сайдаа томилно гэж эсэргүүцлийн цуглаан дээр тус намын дарга Жанар Акаев мэдэгджээ. 

Эсэргүүцлийн цуглаанд оролцогсод хууль хүчнийхэнтэй мөргөлдсөний улмаас 130 гаруй хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.