НҮБ: Дэлхийн эдийн засаг 2020 онд дөрвөн хувиар буурна

Дэлхийн мэдээ

Х.ӨЛЗИЙ

 

Коронавирусын цар тахлын дэгдэлтээс болоод дэлхий дахины эдийн засаг  энэ онд дөрвөн хувиар буурна гэж НҮБ-ын Худалдаа хөгжлийн Бага хурал (ЮНКТАД) дүгнэсэн байна. 

Илтгэлд дурдсанаар бол “Энэ 2020 онд дэлхийн эдийн засаг  дөрвөн хувиар унана.Дотоодын эдийн засгийн идэвхжилэрчимтэй унаж байна. Олон улсын худалдаа тавны нэгээр буурч, гадаадын хөрөнгө оруулалт 40 хувь, мөнгөний урсгалд бараг 100 тэрбум ам.доллараар багаслаа” гэж шинжээчид дүгнэжээ. 

Хамгийн их уналт хөгжиж байгаа орнуудад ажиглагдаж байгаа бол заримд нь бүр хоёр оронтой тооны үзүүлэлт гарна. Ингэснээр эдинй засаг, нийгмийн хохирол нь  бодит бус эдийн засаг, гадаад валютын гол эх үүсвэр болсон түүхий эд, аялал жууулчлал дэлхий дахины үзүүлэлтэд нөлөөлж, санхүүгийн хүрээнд өрийн дарамт нүүрлэнэ” гэсэн байна. 

ЮНКТАД-ын төлөвөөр бол “хөгжиж байгаа орнуудын 90-120 сая хүн ядууралд шилжиж, 300 орчим сая хүн хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарах” гэнэ.  Илтгэл бэлтгэгчид  ялангуяа Латин Америкийн орнуудад үйлдвэрлэл нь 7.6 хувиар унана гэсэн байна. Аргентин, Мексик зэрэг орнуудад уналт бүр хоёр оронтой тоонд хүрнэ гэжээ. Зүүн Азийн орнуудад “өсөлт араай дээр, нааштай байх ч 2019 оныхыг бодвол доогуур байх гэнэ. Хятадад харин 1,3 хувийн өсөлт ажиглагдана гэжээ. 

Илтгэлд “төсвийн зөв зарцуулалт, улс орны засгийн газрууд эдийн засгаа хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлж чадвал цар тахлын дараа эдийн засгаа түргэн сэргээж чадна” гэсэн байна. ЮНКТАД бас хөгжиж байгаа олон оронд зардлаа танаж, нөгөө талаар төсөв санхүүгийн хүрээнд сайн маневр хийхэд нь  олон улсын дэмжлэг чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Шинжээчид эцэст нь “дэлхий дахин дэлхий дахины эдинй засгийг цар тахлын дараа амжилттай сэргээж, тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахад тэгш байдал чухал болохыг онцолжээ.