Майк Помпеогийн Монгол Улсад хийх айлчлал хойшлогдохоор болсон гэв

Дэлхийн мэдээ

Энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлал хийх ёстой байсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал хойшлохоор болсныг Гадаад харилцааны яам мэдээлжээ.

ГХЯ "Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор боллоо" гэж мэдээлсэн байна.