“Единая Россия" нам Оросын орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа

Дэлхийн мэдээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан ОХУ-ын орон нутгийн сонгуульд "Единая Россия" таамаглаж байснаас илүү олон санал авлаа хэмээн Иргэний нийгмийн хөгжлийн сангийн тэргүүн Константин Костин хэллээ. Түүний хэлснээр, засаг захиргааны бүх нэгжийн тэргүүн Амбан захирагч нар сонгогчдын үнэмлэхүй олонхийн санал авчээ.

"Муж, тойргийн Амбан захирагч нар бүс нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсныг иргэд үнэлж байгааг энэ сонгууль харууллаа. Амбан захирагчдын томилгоонд тавигдах шаардлагыг өндөрсгөж, үүрэг хариуцлагыг тодорхой болгосон Кремлийн чиг баримтлал зөв байсныг харууллаа” хэмээн тэр онцолсон байна.