Авлигатай тэмцэх газрын санаачилгаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулагдсан "Төрийн болон Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем" төслийг танилцуулах Хамтарсан уулзалт ТӨБЗГ-ын Хурлын танхимд болж өнгөрлөө.
Тус хамтарсан уулзалтад ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, ажилтан, комиссар Н.Бямбадорж, Н.Батчулуун, Б.Баяртөгс, Төслийн гүйцэтгэгч "Аствишн" ХХК-ийн Төслийн удирдлага хариуцсан захирал Д.Үнэнбат, төслийн менежер Х.Сумьяадагва болон ТӨБЗГ-ын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.
Энэхүү хамтарсан уулзалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн мэдээлэлтэй танилцаж, улмаар Өмчийн харилцааны салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаатай тухайн цахим систем хэрхэн уялдаж байгаа талаар санал, зөвлөмж өгч буйгаараа онцлогтой.
Уулзалтын үеэр ТӨБЗГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа "Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон Орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөлд "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтын асуудлыг тусгах талаар анхаарч ажиллаж байгаа нь", Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Төрийн болон Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем"-ийг бий болгох өнөөгийн шаардлага, нөхцөл байдал", ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар "Төрийн болон Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем" төслийн танилцуулга, мэдээлэл"-ийг тус тус хүргэлээ.
Түүнчлэн "Аствишн" ХХК-ийн төлөөллүүд төслийн гүйцэтгэлийн явцын үр дүн, ололт амжилт, тулгарч буй бэрхшээл саадын талаар санал бодлоо илэн далангүй илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд оролцогч талуудын дунд харилцан мэдээлэл солилцох, зарим нэг зүйлийг тодруулах, нэмж санал дэвшүүлэхэд чиглэсэн "Асуулт-Хариулт" хэлбэрээр чөлөөт яриа өрнөснөөр ажил хэрэгч уулзалт ийнхүү өндөрлөлөө.
0 Сэтгэгдэл