АРБИТРЧДЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгэм, Эдийн засаг

🔷 “Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм”-ийн шинэчилсэн найруулга 2024 оны 9-р сарын 23-ны өдөр батлагдаж 2024 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэх хэрэгжиж эхлэхээр болсон билээ. Тус дүрмийн хүрээнд олон улсын маргаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдааны Эрх Зүйн Комиссоос баталсан Арбитрын ажиллагааны дүрэм /UNCITRAL Arbitration Rules/-ийг хэрэглэхээр болсон юм. Үүнтэй холбогдуулан нийт арбитрчдын мэргэшүүлэх сургалтыг “Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн шинэчилсэн найруулга” сэдэвтэйгээр 2024 оны 10-р сарын 19-ний өдөр МОУА-ын арбитрчид, ажлын албаны мэргэжилтнүүд болон нарийн бичгийн дарга нарт амжилттай зохион байгууллаа.

🔷 Сургалтын хөтөлбөрт “Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн ажлын хэсгийн танилцуулга”, “Дүрмийн үйлчлэх хүрээ”, “Арбитрын ажиллагаа эхлэх ба дуусгавар болох”, “Арбитрчийг томилох ба татгалзан гаргах”, “Түр арга хэмжээ, яаралтай арбитрч”, “Урьдчилсан хуралдаан, арбитрын ажиллагааны журам”, “Нотлох баримт, нотолгооны асуудал”, “Үндсэн хуралдаан явуулах журам”, “Арбитрын шийдвэр”, “Арбитрчийн ашиг сонирхлын зөрчил ба ёс зүйн асуудал” гэсэн сэдвүүд багтсан бөгөөд Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Нарийн бичгийн дарга Н.Батдорж, Арбитрч Т.Мэндсайхан /Ph.D/, М.Сувд /Ph.D/, М.Уянга /Ph.D/ болон Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар сургалтыг орлоо.

🔷 Сургалт зохион байгуулахад хамтран ажилласан Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс болон сургалтад идэвхтэй хамрагдсан нийт арбитрч нартаа талархал илэрхийлье.