ТӨВ АЗИЙН УЛСУУДЫН МУЗЕЙН ЗАХИРЛУУДЫН ФОРУМЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА

Соёл урлаг, Спорт

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын түүх соёлын хамтын ажиллагааг дэмжиж, Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum - н захирал, академич С.Чулуун, Узбекистаны ШУА-ийн харьяа Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзиев, Улсын Түүхийн музейн захирал Жаннат Х.Исмойлова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах бөгөөд, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтлоо.