2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр гарчээ. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна. МАН мөрийн хөтөлбөртөө
- Баялгийн сан, нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллан монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно.
- Цэцэрлэг, сургуулийн орчинг бүрэн камержуулж, хүүхдийн аюулгүй таатай, суралцах орчинг бүрдүүлнэ.
- Олон Улсын нэр хүндтэй сургуульд багшилж буй монгол эрдэмтэд, гадаадын туршлагатай профессор, докторуудыг урьж, дотоодын их сургуульд хичээл заах, нөхцөлийг бүрдүүлнэ.
- Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэгийн багш 10000, бага ангийн багш 2000, ЕБС-ийн багш 11000, англи хэлний 2000, МСҮТ-ийн 2000 багшийг гадаад дотоодод бэлтгэх бодлого баримтална гэжээ.
МАН-ын мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд дарж унших боломжтой.
0 Сэтгэгдэл