АН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Улс төр

 

Ангилал
Улс төр
Огноо
1 цагийн өмнө
Унших
1 минут 37 секунд
 
 

 

2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр гарчээ. Ингээд АН-ын мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна. АН мөрийн хөтөлбөртөө,

  • Монгол хүний дундаж наслалтыг "80+" хүргэх стратеги боловсруулна
  • "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
  • Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлого үргэлжлүүлнэ
  • Үнийн өсөлтийг хязгаарлаж инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна
  • Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангана
  • Зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
  • "Шүршүүр-Жорлон" хөтөлбөрийг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд санал болгож хамтран хэрэгжүүлнэ,
  • Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна
  • Улаанбаатар хотод байгаа дээд боловсролын байгууллагуудын байршлыг хэвээр үлдээж, харин шинээр байгуулагдах бүсийн төв бусад хотуудад олон улсын боловсролын шинэ үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжинэ
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутган тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
  • Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө хорьж цагддаггүй хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ
  • Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг шинэ тогтолцоонд гаргана

Ардчилсан намын мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд дарж унших боломжтой