Технологийн хөгжлөө дагаад өнөөдөр хүүхэд багачуудаас өгсүүлээд хүн бүр интернэтийн сүлжээ ашиглаж байна. Үүнийг дагаад цахим халдлагад өртөх явдал сүүлийн жилүүдэд улам нэмэгдлээ. Дэлхийн хэмжээнд өдөрт хэдэн саяараа цахим халдлагад өртөж байна. Үүний улмаас дэлхийн эдийн засагт жилд нэг их наяд ам.долларын хохирол учруулж байгаа судалгаа бий. Кибер гэмт хэрэгтнүүд халдлагыг үйлдэхдээ бусдад албан ёсны мэт харагдуулах хуурамч холбоосыг ихэвчлэн ашигладаг ба банк, нийтийн үйлчилгээний компани эсвэл бусад аж ахуйн нэгжийн хууль ёсны харилцаа холбоо мэт дүрд хувирах нь элбэг.
Манай улсад ч цахим халдлага өдөр тутам болж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар 95 хувь буюу 13 дахин өссөн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Тодруулбал, иргэд кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байгаа аж. Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14.085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Тодруулбал, зөвхөн сүүлийн нэг жилд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 7.5 дахин өсөж, 139.2 тэрбум төгрөгт хүрчээ.
Иймээс энэхүү өсөн нэмэгдэж буй цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох зөвлөмжүүдийг хүргэе. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй аливаа холбоос /линк/ дээр дарахаас өмнө үг үсгийн алдаа эсвэл холбоосны нэрийг сайтар харж нягтлах: Хуурамч холбоос болон хавсралтын ихэнх нь үг, өгүүлбэрзүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.
Хэрэв та хэнээс и-мэйл хүлээн авч байгаагаа бүрэн мэдэхгүй бол нягталж шалгахгүйгээр холбоос дээр дарж, хавсралтыг нээх хэрэггүй: Энэ нь таныг халдлагад өртөхөөс сэргийлж болох хамгийн энгийн хялбархан шийдэл байх болно.
Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлаарай: Ихэвчлэн танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр нээгээд өгч байгаатай адил юм.
Эргэлзээтэй холбоосыг шалгах нэг хялбар арга бол хулганыг холбоос дээр дарахгүйгээр удаан байрлуулснаар хуурамч холбоосыг таних боломжтой: Хуурамч и-мэйл хаягууд ихэвчлэн алдаатай домэйн ашигладаг ба та тэдгээрийг нягтлах боломжтой байдаг. Жишээ нь: Facebook.com веб сайтын хаягийг Facebook.mn, Facehook.com гэсэн хуурамч нэршлээр холбосон байдаг.
Кибер гэмт хэрэгтнүүд таны хувийн мэдээллийг и-мэйл болон вэбсайтаар дамжуулан авахын тулд албан ёсны мэт харагдах бөглөх талбар эсвэл хавсралт илгээдэг. Тэдгээр нь ихэвчлэн хүний анхаарал, сонирхлыг татахуйц байдаг ба таны нэвтрэх нэр, нууц үгийг бөглүүлж авах байдлаар хийгддэг: Иймээс аливаа сэжигтэй линк дээр хувийн мэдээллээ оруулах нь өндөр эрсдэлтэй тул сайтар нягталж хэвшээрэй. Дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Дэлхий даяар цахим халдлагатай тэмцэж, байгууллагууд хувийн сүлжээ, хамгаалалтаа сайжруулж байгаа ч цахим халдлагын технологи улам боловсронгуй, аюултай болсоор байгаа юм. Цахим халдлагаас бүрэн хамгаалах боломжгүй ч өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнд вирусийн программ, нэвтрэх үеийн давхар хамгаалалт, байгууллагын дотоод сүлжээ зэргийг ашигладаг.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр
2024 оны гуравдугаар сарын 29. Баасан. №031 (5949)
6 Сэтгэгдэл
Viagra generic over the counter: Viagra generic over the counter Viagra tablet online Sildenafil Citrate Tablets 100mg http://sildenafiliq.com/# - sildenafil online
Kamagra 100mg: kamagra sildenafil oral jelly 100mg kamagra buy kamagra online usa https://kamagraiq.shop/# Kamagra 100mg price
cheapest cialis: buy cialis pill Generic Cialis price Cialis 20mg price in USA https://tadalafiliq.shop/# - Buy Tadalafil 20mg
where can i get prednisone: prednisone canada prescription prednisone 15 mg tablet 2.5 mg prednisone daily http://prednisoneall.com/# - prednisone price
amoxicillin capsules 250mg: amoxicillin tablet 500mg can you purchase amoxicillin online amoxilall.shop where to buy amoxicillin 500mg https://amoxilall.shop/# - amoxicillin 500 mg tablet amoxilall.shop
where to buy clomid without a prescription: can i purchase clomid no prescription can i get cheap clomid online clomidall.shop order clomid without a prescription https://clomidall.shop/# - where can i buy generic clomid without a prescription clomidall.shop