Төв аймгийн Баян сум байгуулагдсаны 100 жилийн ойн лого зохион бүтээх уралдаан зарлагдлаа

Бусад

Төв аймгийн Баян сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан лого зохион бүтээх уралдааныг зураач, дизайнер, загвар зохион бүтээгч болон чөлөөт уран бүтээлчид, оюутан залуус, иргэдийн дунд нээлттэй зарлажээ.

Уг ураалдааны ерөнхий шаардлага нь Төв аймгийн Баян сумын болон түүхт 100 жилийн ойн онцлогийг тусгасан, гурваас олонгүй өнгө хосолсон, уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн, өндөр нягтралтай бүтээл байх аж.

Бүтээлийг 2023 оны 10-р сарын 09-25-ны өдрийн хооронд bayansum.zdtg@gmail.com хаягаар хүлээн авах бөгөөд Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газар 103 тоот өрөө, 88027916 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Хэрхэн шалгаруулах вэ?

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан шалгаруулж, Төв аймгийн Баян сумын цахим хуудас, сайтаар нийтэд зарлах бөгөөд  Хамгийн шилдэг нэг бүтээлийг 1 сая төгрөгөөх шагнана.

Бүтээлд тавигдах шаардлага:

• Дүрслэл агуулга нь бүх насны иргэдэд ойлгомжтой байх

• Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;

• Түүхэн агуулгыг орчин цагийн шийдлээр дүрсэлсэн байх

• График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна. /PS, AI, CDR/

• Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй

• Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх, видео контент, тэмдэг, медаль, хувцас зэрэг олон төрлийн эд зүйлс, материал дээр хэвлэх тохиромжтой байна.

• Уралдааны бүтээлийг JPEG өргөтгөлөөр буулгаж, өндөр нягтралтай, (300 dpi-аас багагүй) өнгөний код, утга санааны тайлбарын хамт ирүүлнэ

• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх,

• Уралдаанд оролцогч нь овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

• Ирсэн бүтээлийг цаашид брэнд бүүк болгон хөгжүүлэх асуудлыг уран бүтээлчтэй хамтран гаргана.