“БҮС БА ЗАМ”-ЫГ НЭЭЛТТЭЙ ЗАМ БОЛГОН БҮТЭЭН БАЙГУУЛНА

Дэлхийн мэдээ

РЭН ПИН

   Эдийн засгийн глобальчлал нь дэлхийн эдийн засгийг нэгэн цогц болгон холбож, өөрөөр хэлбэл, чи би гэлтгүй нэгэн цогц биет гэсэн үг. Аль ч улс орон орчин үечлэл рүү тэмүүлэхдээ зөвхөн өөртөө түшиглэж, хаагдмал нөхцөл байдалд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй, харин харилцан сайн холбогдож, нэвтрэлцэж байж л хамтдаа хөгжиж чадна. Торгоны зам дээр үндэслэсэн түүхийн хөрс, “Бүс ба зам”нь энх тайванч хамтын ажиллагаа, нээлттэй, багтаамжтай, харилцан суралцаж, харилцан туршлага солилцож, харилцан ашигтай, хамтран хожихыг цөм болгосон Торгоны замын үзэл санааг уламжлан авч, уг санаачилгыг дэвшүүлсэн өдрөөс эхэлж нээлттэй, багтаамжтай байх шинж чанарыг агуулсаар ирсэн билээ. Жуннан арал дахь Хятад, Лаосын төмөр зам нь Лаосыг “хуурай түгжигдмэл улс”-аас “Хуурай нэгдмэл улс” болгон хувиргаж, зам дагуух орны ард түмнийг аялахыг ихэд хөнгөлж, зам дагуух эдийн засгийг сэргээв. Казакстанд Хятад, Казакстан хоёр улс Чимкентийн үйлдвэрийг шинэчлэн өөрчилснөөр бохирын хаягдлын хэмжээг 90%-иар багасгаж, техникийн олон ажилтнуудыг бэлтгэн гаргасан байна. Кенид Момбасагаас Найроби хүртэлх төмөр зам нь тухайн газрын эдийн засгийн өсөлтийг 2 нэгжээр нэмэгдүүлэв. 10 жилийн турш, “Бүс ба зам”- ын хамтын байгуулалт нь харилцан нэвтрэлцэж, харилцан холбогдохыг ахиулж, зам дагуух орнууд болон бүс нутгийг дэлхийн хангалтын сүлжээ, үйлдвэрлэлийн сүлжээ, үнэ цэнийн сүлжээнд илүү нягт нэгтгэн, хөгжлийн илүү өргөн орон зайг нээж өгч байна.

“Бүс ба зам” санаачилга нь 3000 гаруй төслийг бий болгож, нэг их наяд орчим долларын хөрөнгө оруулалтыг татаж, “улсын брэнд”, “ард олны амьжиргааны төсөл”, ”хамтын ажиллагааны хөшөө” зэргийг бүтээлээ. “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь хамтран ажиллаж, хамтдаа хожих шинэ хэв загварыг бүтээж, өнөөгийн дэлхий нийтийн гүн талархлыг хүлээсэн олон улсын нийтийн бүтээгдхүүн болон олон улсын хамтын ажиллагааны тавцан болов. Мөн дэлхий нийтэд аз жаргалыг бүтээх “хөгжлийн бүс”, бүх улс орнуудад хөнгөлөлт үзүүлэх “Аз жаргалын зам”болов. Нээлттэй байдал бол хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийн чухал хөдөлгөгч хүч, дэлхийн хөгжил цэцэглэлтийн зайлшгүй замнах зам юм. Эдүгээ дэлхийн зуун жилд байгаагүй онцгой байдал хурдтайгаар хувьсаж өөрчлөгдөж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөгч хүч хүрэлцээгүй байна. Дэлхийн эдийн засгийн хөгжилд нүүрлэсэн хүнд асуудлыг аль ч улс орон дангаар шийдвэрлэж байгаагүй. “Харилцан нэвтрэлцвэл хамтдаа урагш дэвжинэ, харилцан хаалттай байвал бүгд хойш ухарна” гэдэг.

Нээлттэй дэлхийн эдийн засгийг тууштай хөгжүүлэх нь нээлттэй байдал дунд боломж, ашгийг хуваалцаж, харилцан ашигтай хамтран хожиж байж дэлхийн эдийн засгийг хүнд байдлаас гаргаж, далайцтай өсөлт болон хамтын хөгжил цэцэглэлтийг хэрэгжүүлнэ. Нээлттэй хамтын ажиллагааны тавцанг бүтээн байгуулж байж, “Бүс ба зам”- ын хамтын бүтээн байгуулалт нь шударга, зүй ёсны, шилэн олон улсын худалдаа, эдийн засгийн хөрөнгө оруулалтын системийг бүтээхэд түлхэц өгч, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн дэс дараатай эргэлт, баялагийн өндөр үр ашигтай хуваарилалт, зах зээлийн гүнзгий нэгдэл зэргийг ахиулж, нээлттэй хөгжилд ашигтай орчинг бүтээн байгуулж, нээлттэй эдийн засгийг хамгаалж хөгжүүлсэн. Эдийн засгийн глобальчлалыг тасралтгүй урагш ахиулж, өөр өөр улс орнууд харилцан ашиг хүртэж, хамтран цэцэглэн хөгжих, урт удаан хөгжлийг хэрэгжүүлсэн байна. Нээлттэй байдал бол орчин үеийн Хятадын нэгэн тод тэмдэглэгээ юм. Хятад маягийн орчин үечлэл нь гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлэх, бусад улс оронтой харилцан сайн харьцаатай байх явцад тасралтгүй урагшилж байна. “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь хамтран зөвлөлдөх, хамтран бүтээн байгуулах, хамтран хуваалцах үндсэн зарчмыг баримталж, жинхэнэ олон талт үзлийг санаачилж, бүгдийн үйл хэргийг бүгдээрээ зөвлөлдөж хийх, талууд өөрсдийн давуу талуудыг гаргахыг дэмжиж, тэдний давуу тал, нөөц чадварыг бүрэн дүүрэн гаргуулна. 10 жилийн бүтээн байгуулалтын амжилт олонд ил байж, Хятад улсын дэлхийд Хятадын зах зээлийн боломжийг хуваалцахыг, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээх тууштай шийдвэр болон ажил хэрэгч арга хэмжээнд идэвхтэй түлхэц өгч, “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулалт нь зөвхөн Хятад улсын дан гоцлон тоглолт биш гэдгийг хүчтэй нотолж, харин зам дагуух улс орнуудтай хамтран дуулах нь Хятад улс дэлхийтэй боломжоо хуваалцаж, хөгжлийг хамтран төлөвлөх нарны зам билээ.

Яриа хэлэлцээ хийж зөвлөлдөх, хамтран бүтээх, хамтран хуваалцах, хамтран ажиллаж, хамтдаа хожих, харилцан туршлага солилцохыг баримталж, хамтын ажиллагааны хамгийн том хуваагдагчийг эрэлхийлж, энэхүү нээлттэй зам нь улам өргөн болж, улам олон, улам хол газар луу үргэлжилнэ. Соёл иргэншлийн цэцэглэлт, хүн төрөлхтний дэвшил нь ижилсэл дундах ондоошил, нээлттэй далайцтай байдалтай салшгүй холбоотой, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцаж, харилцан туршлага солилцохтай салшгүй холбоотой юм. Өдгөө “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь шинэ эхлэлийн цэг дээр байна. Хамтран зөвлөлдөж, хамтран бүтээн байгуулах, хамтран хуваалцаж, харилцан нэвтрэлцэж,харилцан холбогдох хамтын ажиллагааг баримталж, нээлттэй байдлаар хөгжлийн хүндрэлийг багасгаж, нээлттэй байдлаар инновацийн нөлөөг бөөгнүүлж, нээлттэй байдлаар хамтдаа хуваалцах жаргалыг эрэлхийлж, “Бүс ба зам”-ыг чанарын өндөр төвшинд хамтран бүтээн байгуулах нь шинэ дэвшил, шинэ үр дүнг лавтай тасралтгүй олж, дэлхийн эдийн засгийн өсөлтөнд шинэ орон зайг нэмж, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхэд шинэ хувь нэмрийг оруулсан байна. 

Хятадын аж ахуйн нэгжийн барьж гүйцэтгэсэн Зимбабвегээс Жибүүти хүртэлх төмөр зам, баруун талаас Зимбабвегийн нийслэл Аддис Аббагаас зүүн зүгт Жибүүтигийн боомт хүртэл үргэлжилнэ. Африкийн анхны улс дамнасан цахилгаан галт тэрэг юм. Зургийг Сүн Руйбө авав.

2023 оны 10 сарын 4-ний өдөр, Чайна Тисижу Сивил ИнженернгCTCE Групп ХХК-ийн УБ хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг дээрээс харсан байдал. Тухайн төсөл Хятадын ЭКСИМ банкнаас үзүүлсан санхүүгээр 2025 онд барилга угсралтын ажлаа бүрэн дуусгахна. Зургийг CTCE -гээс.