ТӨВ АЙМАГ УРГАЦ ХУРААЛТЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

   Ургац хураалтын ажлыг хугацаанд нь оновчтой зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Төв аймаг “Ургац хураалтын зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ намрын үр тариа, малын тэжээл, тосны ургамлын үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг Заамар сумын “Тосон овоот хайрхан” ХХК-ийн талбайд, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг Угтаалцайдам сумын “Жаврайн үр” ХХК-ийн талбайд зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл цаг үеийн мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өглөө.

Төв аймаг энэ онд нийт 145 мянган га талбайд тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар үр тариа 104.6 мянган тонн үүнээс улаан буудай 91.8 мянган тонн, тэжээл 127.5 мянган тонн, тосны ургамал 19.7 мянган тонн харин төмс 86.2 мянган тонн, хүнсний ногоо 32.4 мянган тонн тус тус хурааж авах баланс гараад байна.