ОРХОН АЙМАГ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ IRGEN.ERDENET.MN ВЕБИЙГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

 Орхон аймаг 21 аймгаас  анх удаа иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх IRGEN.ERDENET.MN веб системийг ажиллуулж эхэллээ. 

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөр, Орхон аймагт хэрэгжиж буй “Цахим Эрдэнэт–1” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлэлтийг хянах, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цаасгүй, түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилгоор тус веб системийг ажиллуулж эхэлсэн талаар албаныхан танилцууллаа. 
 

Иргэд irgen.erdenet.mn хаягаар гар утсаараа орж санал хүсэлт, өргөдөл гомдлоо Орхон аймгийн төрийн аль ч байгууллагад гаргаж,    цаг хэмнэх боломжтой болж байна. 
  Мөн иргэд төрийн байгууллагад гаргасан санал хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн үйл явцыг өөрөө хянах боломжтой бөгөөд өргөдөл гомдлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн талаарх мэдээллийг тухайн иргэний  гар утсанд нь илгээх юм.