"БҮРЭН МОНГОЛ ГЭР" ТӨСӨЛ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ

Нийгэм, Эдийн засаг
Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийн арга хэмжээ Говьсүмбэр аймагт 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.
“Бүрэн Монгол” төслийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжин хамтран ажиллаж, Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын уртын дуучин Н.Гантөгсийн гэр бүлд 6 ханатай, иж бүрэн тавилгатай гэр, өмчлөлийн газар, хашаа олголоо.
Мөн тус арга хэмжээний хүрээнд цэргийн цолтой 32 бөхийн барилдаан, үндэсний сурын харвааг зохион байгуулсан бөгөөд бөхийн барилдаанд цэргийн начин Г.Эрдэнэтогтох түрүүлж, аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр үзүүрлэсэн бол сур харвааны тэмцээнд эмэгтэй төрөлд Х.Ариунжаргал, эрэгтэй төрөлд Б.Цэрэндаш нар тус тус түрүүллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.