ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 5 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД “НИЙТИЙН ТЭЭВЭР”-ИЙН АСУУДЛААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЗАМТАЙ УУЛЗАВ

Нийгэм, Эдийн засаг

 /2022.09.16/

 

   Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Лаборатори 5 дугаар сургуулийн сурагчид орон нутгийн хүүхэд, багачуудаа төлөөлөн сургуулийн бүсээс зайдуу амьдардаг хүүхдүүдэд автобусаар үйлчлэх, нийтийн тээврийн асуудлаар Аймгийн Засаг дарга Г.Батзамтай хүсэлт тавьж уулзлаа.

   Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол улсад үйлдвэрлэсэн байгальд ээлтэй эко, 12 хүний суудалтай 2 автобусыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар худалдан авах талаар “Монгол Машин Индустриал” ХХК-тай хамтран ажиллаж байна.