"ӨРГӨН СЭЛЭНГЭ-2022" ХОЙД БҮСИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Нийгэм, Эдийн засаг

МЗЭ-ийн Сэлэнгэ салбар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд “ӨРГӨН СЭЛЭНГЭ” хойд бүсийн аймгуудын яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. 

Наадамд  Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн найрагчид оролцож онгод хийморио сорьцгоов. 

Наадмын тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн 

яруу найрагч Д.Отгонцагаан эзэлсэн бол

Хоёрдугаар байрыг Хөвсгөл аймгийн яруу найрагч О.Элбэгтөгс,  

Гуравдугаар байрыг Хөвсгөл аймгийн яруу найрагч  Ц.Гончиг,

Тусгай байрт Хөвсгөл аймгийн яруу найрагч Ш.Бадамрагчаа, 

Булган аймгийн яруу найрагч Т.Амар-Амгалан нар шалгарлаа. 

Туё наадмын эхний гурван байрт орсон найрагчид улсын “Болор цом” наадамд оролцох эрхээ хүлээн авч байгаа юм. 

Энэ удаагийн наадмыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Зохиолчдын Эвлэл , АДБ-ийн Сэлэнгийн Долгио чуулга  Сэлэнгэ аймгийн Соёл Урлагийн Газар,  аймгийн Зохиолчдын эвлэл, аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгууллаа.