Z үеийнхний ТҮГЭЭМЭЛ арван ХЭРЭГЛЭЭ

Бусад
 

Нэгэн хэмнэлээр урагшлах цагийн зүүний чимээтэй харьцуулахад бидний амьдрал хэмнэлээ үргэлжид өөрчилж байдаг. Хүрээлэн буй орчин бага багаар өөрчлөгдөж, “хуучин” бүхнийг халах шинэхэн техник технологи жилээс жилд нэмэгдэхтэй зэрэгцэн бидний амьдрах хэв маяг, ертөнцийг үзэх үзэл ч үргэлж хувьссаар ирсэн. 

Тиймдээ ч ойролцоо үед, ижил төстэй нөхцөлд өсөж торнисон хүмүүс яах аргагүй тодорхой хэдэн зүйлсээр хоорондоо холбогддог. Үүнээс л Boomer, Millenial, Z үеийнхэн гэсэн нэршил үүссэнийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Өнөө үеийн өсвөр болон залуу үеийн гол төлөөллийг 1995-2010 онд мэндэлсэн Z үеийнхэн бүрдүүлж байна. Тэгвэл тэдний түгээмэл хэрэглээнд юу юу багтдаг бол? 

1. “MEME CULTURE” БУЮУ “МИЙМ СОЁЛ”

Хэдхэн жилийн өмнө шинээр гарсан аль нэг хошин шогийн хэсгийг трэнд болтол нь ярьж, тоглоом шоглоом хийдэг байсныг санаж байна уу? Тэгвэл Z үеийнхэн хошин шогийн аль нэг хэсгийг ярилцахаас илүүтэйгээр хоорондоо мийм хуваалцах дуртай. Утсан дээрээ бүхэл бүтэн фолдер нээчихээд аль нэгийг нь ашиглаж болох тохиромжтой үеийг хүлээгээд сууж байдаг хүмүүс ч цөөнгүй болчихсон цаг.

Ихэнх тохиолдолд Z үеийнхэн өөрсдийн мэдрэмжээ илэн далангүй хуваалцах тал дээр маруухан байдаг. Тиймээс хэцүү нөхцөл байдалд ч гаргахыг хүсээгүй мэдрэмжээ хошин шогийн мэдрэмжээрээ халхалчихаж дөнгөдөг улс. Түүнд нь л өнөөх утасныхаа зургийн цомогт хадгалдаг мийм-үүдийнх нь хэрэг гарч буй юм. 

2. ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ЗӨРҮҮДЭЛЖ АВСАН ХУВЦАС

Z үеийнхний хувьд хувцас, загвар гэдэг өөрсдийгөө илэрхийлэх хамгийн том боломж нь. Тэд заавал үнэтэй эсвэл брэндийн гэхээсээ илүү яг өөрсдөдөө таалагдсан хувцсаа л өмсөх сонирхолтой. Тийм ч учраас зарим үед бусадтай санал зөрөлдөх үе цөөнгүй тохионо. 

Сонин содон загвартай, энд тэндээ болох болохгүй бичигтэй, аль эсвэл “энгийн” гэж яасан ч хэлж болохооргүй хувцаснууд тэдэнд үнэхээр л таалагдсан бол өмсөхөөсөө огт санаа зовохгүй. Тэгээд ч хувцас заавал сайхан харагдах бус сайхан мэдрэгдэж байхад л хангалттай шүү дээ. 

3. ДАТА

“Датагаа цацчихаач”, “Танай Wi-fi-ийн код хэд вэ?” гэх үгсийг хэлж үзээгүй Z үеийнхэн ер нь л ховор. Интернет орчин минут, секунд ч алгасахгүй шинэ мэдээллээр дүүрч байхад үнэндээ тэднийг буруутгах аргагүй. 

Тэдний хувьд Instagram, Facebook, Youtube, Tiktok зэрэг платформууд бүгд л өөр өөрийн гэсэн үүрэгтэйгээс гадна бараг л амьдралынх нь нэг хэсэг болсон гэж хэлж болно. Өдөр бүр найзуудтайгаа уулзахаас илүүтэйгээр Instagram дээрх зургийг нь хараад инээмсэглэн өнгөрч, мэдээний сайтуудаар хоёр гурван цаг хэсүүчлэхийн оронд Twitter ороод хүмүүсийн маргааныг уншихыг илүүд үздэг болчихсон цаг үе ирсэн нь харамсалтай хэдий ч үнэн. Тиймдээ ч Wi-fi, дата багц гэдэг зүйл тэдний амьдралын салшгүй нэгэн хэсэг яах аргагүй мөн. 

Та нарт л гэж хэлэхэд Unitel-ийн 14-23 насны залуусын "U" хөтөлбөрт шинээр нэгдсэн хэрэглэгчид 6 сарын турш сар бүр 5GB дата буюу нийт 30GB дата бэлгэнд авах боломжтой болсон байна лээ. 

Энэхүү урамшууллын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

4. ЧИХЭВЧ

Хоцрох гээд яараад гүйж байсан ч чихэвчээ мартчихсан бол буцаад гэр лүүгээ гүйх Z үеийнхэн нэгээр тогтохгүй. Дуу чимээ, сошиал медиагийн аль нэг хэлбэртэй үргэлжид хамт байсаар дасчихсан энэ үеийнхэнд чихэвчгүй гэрээсээ гарах нь яг л биеийнхээ аль нэг хэсгийг орхичихсон мэт санагдуулах талтай. Тиймээс тэд гэрээсээ гарахдаа түлхүүр, бичиг баримтаасаа өмнө утас, чихэвчээ шалгах нь олонтаа. 

5. ХЭРЭГЛЭДЭГГҮЙ Ч ХАЯЖ ЧАДДАГГҮЙ ЗҮЙЛС 

Z үеийнхний нэг давуу тал нь ямар нэг харилцааг “буруу” тийш чиглэх гээд ирэх үед нь дуусгаж чаддаг чадвар. Харин сул тал нь түүнийгээ тийм ч хурдан мартчихаж чадахгүй. Тиймээс хэдэн жилийн өмнөх дурсамжаа ч шөнийн 03:00 цагт дуртай дуугаа сонсонгоо санагалзаж, хэн нэгний юу ч бодолгүй бэлэглэсэн жижигхэн зүйлсийг хаяж чадалгүй хадгалах хандлагатай байдаг билээ. 

6. КИНО БОЛОН ВИДЕО ТОГЛООМ

Энэ хоёр зүйлийг сонирхдоггүй Z үеийн залуу байхгүй болов уу? Тэдний хувьд кино бол зүгээр үзээд өнгөрчихдөг зүйл биш. Ямарваа нэг кино, цуврал үнэхээр таалагдсан бол постерыг нь өрөөнийхөө ханан дээр нааж, жүжигчдийнх нь зургийг утасныхаа дэлгэцэн дээр тавьж, тухайн кинотой холбоотой бүхий л мэдээ мэдээллийг шимтэн унших нь тэр.

Видео тоглоомын хувьд ч мөн адил. Зүгээр л тоглоод өнгөрөөхөөсөө илүүтэйгээр өөрийн авсан баатартайгаа хамт баярлаж, хамтдаа шархдаж, хамтдаа ялагдаж, хамтдаа үхдэг гэхэд хилсдэхгүй. 

Сонирхуулан хэлэхэд "U" хөтөлбөрийн залуус дараах апликэйшнийг ямар ч дата зарцуулахгүйгээр ашиглах боломжтой юм билээ. Үүнд:

  • LookTV, Netflix зэрэг стрийминг үйлчилгээний,
  • PUBG, Mobile Legend, Clash of Clans, Fortnite зэрэг тоглоомын апликэйшн. 

7. СОНСДОГ НОМ БОЛОН PODCAST-УУД

Замын түгжрэл эсвэл хүлээлгийн өрөөнд багагүй хугацааг өнгөрөөдөг Z үеийн залуус бишгүй олон. Тиймээс цаасан номоос илүүтэйгээр чихэвчээ зүүгээд л хэдэн цагийн дотор сонсоод дуусгачихдаг Audio Book буюу сонсдог ном, төрөл бүрийн подкастууд бол тэдний хувьд хамгийн дотно найз нь. Сүүлийн хэдхэн жилийн дотор подкаст хийдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн нь ч мөн үүнтэй холбоотой билээ. 

Цаг хугацаагаа ч гамнаад, шинэ зүйлс ч сурч мэдэх боломжтой учраас энэ бол гарцаагүй шинэ цагийн асуудлыг шийдвэрлэх орчин үеийн гаргалгаа!

8. ХУВИЙН КАРТ

Z үеийнхний бас нэгэн нийтлэг шинж бол бусдаас хараат бус байхыг илүүд үздэг явдал. Үүнд тэдний санхүүгийн амьдрал ч мөн хамаарна. Тиймээс аль болох эртхэн өөрсдөө хувийн санхүүгээ хариуцаж, өөрсдийн гэсэн карт эсвэл хуримтлалтай болох хандлагатай байдаг. 

9.“PRIVATE” БУЮУ НУУЦ ХАЯГУУД

“За, таньдаг хүмүүсээ л авъя” гэх үг танил санагдаж байна уу? Ихэнх Z үеийнхэнд таньдаг хүмүүсээ л найзаараа авдаг нууц хаяг бий. Мөн тухайн хаяг дээрээ тэс өөр нэгэн шиг аашлах хандлагатай байдаг. Учир нь тэд юмсыг сайн мэдэхгүй хүмүүстэйгээ хуваалцах тийм ч дуртай биш. Тэр нь муухай зан ааш эсвэл ямар нэг хувийн асуудлаас биш зүгээр л юуг, хэнтэй хуваалцаж, хэнд итгэх вэ гэдэг эргэлзээ төдий зүйл. 

Тиймээс хэн нэгний нууц хаяг дээрх зураг, постуудыг харах эрхтэй болсон бол өөрийгөө түүний итгэлийг хүлээж дээ хэмээн ойлгоорой!

10. ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛЛУУД

Z үеийнхэн үнэгүй зүйл, урамшуулалд барагтай л бол үгүй гэж хэлэхгүй. Нэн ялангуяа үнэгүй дата багцад амиа өгөхөөс ч буцахгүй гэж хэлж болно. 

Тэд Instagram, Facebook, Twitter, Messenger, тэр ч бүү хэл PUBG, Mobile Legends, Clash of Clans, Fortnite гээд өдөржин шөнөжин тоглодог тоглоомуудыг нь тоглох боломжийг нь ҮНЭГҮЙ БЭЛЭГЛЭЧИХДЭГ “U хөтөлбөрт” нугасгүй байх аж. Угаасаа л гадуур явж байхдаа, аль эсвэл ресторанд орчихоод зөөгчөөс нь Wi-fi холболтынх нь кодыг асууж санаа зовох шаардлагагүй болчихож байгаа юм чинь. 

Ингээд нийтлэлийн төгсгөлд Z үеийнхний залууст зориулагдсан "U" хөтөлбөрийн давуу талуудыг хүргэж байна. 

enlightened"U" хөтөлбөрийн залуусын ДАТА ДУУСДАГГҮЙ
enlightened"U" хөтөлбөрийн залуус 24 нас хүртлээ хостойгоо ХЯЗГААРГҮЙ үнэгүй ярина
enlightened"U" хөтөлбөрт нэгдэхэд НЭМЭЛТ ХУРААМЖГҮЙ. 14-23 насны Юнителийн дугаартай бүх хэрэглэгч хамрагдана.
enlightened"U" хөтөлбөрт нэгдсэн шинэ хэрэглэгч бүр 6 сарын турш БЭЛЭГТЭЙ:

  • Сар бүр 5GB дата
  • Дараах багцуудаас хүссэн 1 БАГЦАА сонгон идэвхжүүлэх эрх:

- Social багц (FB, FB messenger, Instagram, Snapchat, Twitter хязгааргүй ашиглах дата эрх)
- Gaming багц (PUBG, Mobile Legends, Clash of Clans, Fortnite тоглох дата эрх)
- Streaming багц (Netflix, LookTV апп-уудад хандах дата эрх)

  • Их сургуулийнхаа вэб сайт руу хязгааргүй хандах EDU ДАТА БАГЦ

enlightened"U" хөтөлбөрийн Хосолсон болон Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид САР БҮР 1GB ДАТА БЭЛЭГТЭЙ. 

Та бүхэн "U" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.