“Rio Tinto” болон БНХАУ-ын “China Baowu Steel” Австралид хамтарсан компаниа байгууллаа

Улс төр

 “Rio Tinto”, “China Baowu Steel” компаниуд баруун Австралийн Пилбара мужид байрлах төмрийн хүдрийн шинэ уурхайг хөгжүүлэхэд хамтран ажиллана

“Rio Tinto” БНХАУ-ын Төрийн өмчит “China Baowu Steel” компанитай хамтарсан компани байгууллаа. Талууд  баруун Австралийн Пилбара мужид байрлах төмрийн хүдрийн шинэ уурхайг хөгжүүлэхээр хамтран ажиллах юм байна.

Хэлцлийн хүрээнд “Rio Tinto” компани “Western Range” уурхайн 54 хувийг, “China Baowu Steel” компани үлдсэн 46 хувийг эзэмшихээр болжээ. Дээрх уурхайд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс 1.3 тэрбум ам.долларыг “Rio Tinto”-ийн талаас гаргахаар болсон байна. Мөн уурхайн олборлолтыг 2025 онд эхлэхээр товложээ.

Энэхүү хэлцэл нь дэлхийн төмрийн хүдрийн тэргүүлэх олборлогч болон дэлхийн тэргүүлэх ган үйлдвэрлэгч хоорондын хэлцэл болж байгаагаараа онцлог юм.