74 дэх удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол Los Angeles хотноо ажилттай болж өндөрлөлөө

Соёл урлаг, Спорт
Телевизийн салбарын томоохон арга хэмжээ болох 74 дэх удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол Los Angeles хотын Microsoft театрт амжилттай зохион байгуулагдлаа. 🏆🙌
Энэ үдшийн гол эзэд буюу ялагчдын тоонд "Ted Lasso" киноны Roy Kent-ийн дүрд тоглосон Brett Goldstein, "Succession" киноны Tom Wambsgans-ий дүрд тоглосон Matthew Macfayden, Ozark киноны Julia Garner, "Abbott Elementary" киноны Sheryl Lee Ralph, "Euphoria" киноны Zendaya нар багтжээ. Мөн "Squid Game"-ийн жүжигчин Lee Jung-jae “Олон ангит цувралын шилдэг гол дүрийн жүжигчин” болсон бөгөөд анх удаа гадаад хэл дээрх цуврал нэр дэвшиж, анхны гол дүрийн шагналыг хүртсэн Ази хүн болж түүхэнд үлдлээ