Америкийн телевизийн салбарын шилдгүүдэд олгодог "Эмми"-гийн шагналаас "Squid Game" кино 6 шагнал хүртжээ

Соёл урлаг, Спорт

Америкийн телевизийн салбарын шилдгүүдэд олгодог "Эмми"-гийн шагналыг "Netflix"-ийн "Squid Game" киноны гол дүрийн жүжигчин хүртжээ.

Өмнөд Солонгосын "Squid Game" цувралын гол дүрийн жүжигчин И Жон Хэ шилдэг эрэгтэй драмын дүр төрөлд шагнал хүртсэн байна. Тэрээр шагналаа гардан авахдаа  "амьдрал дээр тулгардаг тэр асуудлуудыг дэлгэцэнд бодитоор амьдруулж чадсан кино уран бүтээлчид болон хамтран ажиллагсдадаа талархлаа илэрхийлье" гэжээ. 

"Squid Game" кино энэ жил "Эмми"-гийн зургаан шагнал хүртсэн байна. И Жон Хэгээс гадна жүжигчин И Ю Ми шилдэг эмэгтэй драмын дүр, шилдэг найруулга болон техникийн төрөлд гурван шагнал авчээ.