Өвөрхангай аймагт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Сувилагчийн хоёр ангийг аймгийнхаа Политехникийн коллежид нээжээ.
Энэ тухай тус аймгийн засаг дарга А.Ишдорж “Одоогоос дөрвөн сарын өмнө АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Сувилахуйн сургуулийн захирал, АУ-ны доктор Б.Оюунгоо нартай уулзаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал, тэр дотроо сувилагчийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа талаар ярилцан тодорхой санал дэвшүүлсэн маань ийнхүү ажил хэрэг болж байгаад баяртай байна. Энэ бол орон нутагт анх удаа хийгдэж буй онцлох ажил юм.
Хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хүрэлцэн ирсэн Сувилахуйн сургуулийн захирал, эрдэмтэн багш нартаа, аймгийн ЭМГ, БОЭТ-ийн эмч, сувилагчдадаа, анги танхимаар хангаж өгч буй Политехникийн коллежийн удирдлагадаа талархал илэрхийлье. Сувилагчийн дипломын боловсрол эзэмшихээр анхны хичээлээ эхлүүлж байгаа 63 оюутандаа сурлагын өндөр амжилтыг хүсье. Эдгээр оюутнууд маань амжилттай суралцаж төгсөн ажлын байранд очсоноор манай аймаг сувилагчийн орон тоо, нөөцөө бүрдүүлж чадахаас гадна бусад 20 аймагт сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
1 Сэтгэгдэл
tadalafil canada <a href="https://ordergnonline.com/">cheap tadalafil 20mg</a> otc ed pills