Спортын төв ордонд Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлт 15:00 цагаас

Соёл урлаг, Спорт

Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд Спортын төв ордны А зааланд 15:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн наадам спортын 26 төрөл буюу олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа төрөлд болно. Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөнө.