Цэнхэр нүдэн гараг дээр өнгөрч буй нэг өдөрт ямар их зүйл болж өнгөрдгийг та бид нэг бүрчлэн хараахан мэдэхгүй. Яг одоо хэдэн хүмүүс унтаж, хэд нь хоол идэж, хэдэн хүүхэд шинээр төрдөг талаар та сонирхож байсан нь лавтай. Тэгвэл өнөөдрийн дугаарын арын нүүрэндээ дэлхийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.
Дэлхий дээр амьдрах долоон тэрбум хүний 193 орны хүмүүс унтаж байгаа бол үлдсэн нь сэрж байдаг билээ. Харин ердөө зургаан хүн нь дэлхий дээр бус сансрын агаар мандалд өглөөг угтдаг. Эдгээр хүмүүс бол Дэлхийн Сансрын холбооны гишүүд аж тэд өдөрт нар мандах, нар жаргахыг 16 удаа хардаг гэнэ. Өдөрт 380 мянган хүүхэд төрдөг. Нэг өдөрт 18 сая орчим хүн төрсөн өдрөө тэмдэглэдэг. Өдөрт 9.8 сая хүн шоронд хоригддог байна. Хоногт 8.6 сая цахилгаан цахидаг бөгөөд энэ тооноос харахад нэг томоохон хотыг гэрэлтүүлэх эрчим хүч ялгарч байна гэсэн үг юм. Өдөрт маш их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн ам 1414 удаа шүршүүрт ороход хангалттай хүрдэг байна. Модны өдөрт ялгаруулдаг хүчилтөрөгч нь, хоёр хүний амьдралынхаа туршид амьсгалах хүчилтөрөгчтэй тэнцдэг. Дэлхийн хүн ам ажил руугаа эсвэл ямар нэг хэргээр гадагшаа гарахдаа нийт 70 сая км замыг туулна.
Өдрийн хоолны цаг болоход; Азид хүн бүр өдрийн цайндаа нэг аяга будаа иддэг бол Европт нэг халбагыг л иддэг байна.
Дэлхийн хүмүүс өдөрт 800 сая жүрж иддэг. Хоногт хүмүүс нэг тэрбум алим иднэ.
Өдөрт 1.5 тэрбум гадилыг хүмүүс иддэг гэнэ.
Ажиллах цагаар; Хятадууд өдөрт 510 мянган тонн будаа хураана. Харин дэлхий даяар 1.7 сая тонн жимс түүдэг байна. Дэлхий дээр 339 сая хүн хэт таргалалтын өвчтэй болов ч тэднээс гурав дахин их хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг ажээ. Дэлхий даяар хүн төрөлхтөн 570 мянган зурагт худалдан авдаг бол 3.4 сая гар утас худалдаалагддаг. Харин 540 сая сонин борлогддог гэнэ. Мөн 820 сая гольфийн бөмбөг хэрэглэгчийн гар хүрдэг. Эдгээр худалдан авалтын төлбөрт 182 төрлийн мөнгөн дэвсгэртийг өгдөг гэнэ.
Дэлхийн хүн ам 22 тэрбум удаа ариун цэврийн өрөөний усыг татах бөгөөд энэ нь дэлхийн хүн амын тал хувь нь усанд ороход хангалттай хүрэхээр их ажээ. Европын иргэн дунджаар 1.2-1.4 кг хог тарьдаг байна. Шинэ ном 2753 ширхэг хэвлэгддэг.
Хэрвээ эдгээр номуудыг давхарлан өрөх юм бол пирамидын өндөртэй тэнцэнэ. Энэтхэгт 10.7 сая хүмүүс кинотеатрт кино үзнэ. Харин 231 сая хүн бэлгийн харилцаанд ордог. Дэлхий дээр Чан овогтой 100 сая хүн байдаг бөгөөд хамгийн их тархсан овог юм байна.
1 Сэтгэгдэл
tadalafil 5mg uk <a href="https://ordergnonline.com/">order tadalafil 10mg online</a> pills for erection