Афганистаны эсэргүүцлийн хөдөлгөөн талибуудтай хэлэлцээр хийхэд бэлэн гэв

Дэлхийн мэдээ

 Афганистаны эсэргүүцлийн хөдөлгөөний зөвлөл тус улсын засгийн эрх аваад байгаа Талибан хөдөлгөөнийхөнтэй хэлэлцээр хийж тус улсад бий болоод байгаа хүнд нөхцөл байдлаас гарах арга зам эрэлхийлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

 

“Эсэргүүцлийн хөдөлгөөний зөвлөл улс оронд бий болоод байгаа өнөөгийн хүнд нөхцөл байдлаас гарахын тулд “Талибан” хөдөлгөөнтэй хэлэлцээр хийх замаар бүх нийтийн  шилжилтийн засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн тус зөвлөлөөс афганы 1TV телевизээр түгээсэн мэдээлэлд дурдсан байна.

 

Энэ баримт бичигт Афганистаныг парламентын исламын бүгд найрамдах улс болгох санал дэвшүүлжээ. Мөн энэ саналыг хүлээн авахгүйгээр талибын засгийн газар шилжилтийн засгийн газар байгуулахгүй бол зэсэгт тэмцэл, эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байх болно гэж мэдэгдсэн байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөний зөвлөл бас олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоо тогтоох, дэлхий дахины улс төрийн идэвхтэн, дидпломатуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд чармайн ажиллахаа мэдэгджээ.

Өнгөрөгч 2021 оны зун америкийн цэрэг тус улсаас гарсны дараа талибан хөдөлгөөнийхөн улс орон даяар давшилтаа эрчимжүүлж улсынхаа ихэнх нутгийг хяналтдаа аван наймдугаар сарын 15 гэхэд нийслэл Кабулд ямар ч тулаангүйгээр орж ирэн дайн дууссан хэмээн зарласан юм. Улмаар есдүгээр сар гэхэд Мохаммад Хасан Ахундаар тэргүүлүүлсэн түр засгийн газар байгуулснаа зарласан. Харин Афганистаны эсэргүүцлийн үндэсний фронт талибуудын байгуулсан шинэ засгийн газрыг эсэргүүцэн Панжшер, Баглан мужуудад зэвсэглэн тулалдсаар байгаа юм.