Алтай Таван богд уулын Ерөнхийлөгчийн овооноос цааш нэвтрэхийг түр хориглохоор боллоо

Нийгэм, Эдийн засаг

 Монголын уулчдын "Альпиниад-2022" цугларалт, авиралт энэ сарын 21-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд ууланд болно.

Үүнтэй холбогдуулан аялагчдыг тухайн өдрүүдэд Алтай Таван богд уулын наад талд байрладаг Ерөнхийлөгчийн овооноос цааш нэвтрүүлэхгүй болохыг Хилийн 0165 дугаар ангиас мэдэгдлээ.

 

Иймд тус уулаар аялахаар төлөвлөж буй иргэд болон аялал жуулчлалын компаниудыг аялал, ажлаа зохицуулахыг зөвлөж байна.