Төвдийн асуудалтай холбоотой Америк иргэдэд Хятадын зүгээс визаны хязгаарлалт хийнэ

Дэлхийн мэдээ

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян өнөөдөр мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр, “Төвдийн асуудалтай холбоотой эсрэг байр суурь илэрхийлдэг АНУ-ын иргэдэд Хятадын зүгээс визаны хязгаарлалт хийж, тус нутаг дэвсгэр лүү оруулахгүй” байх шийдвэрийг засгийн газраас гаргасан талаар мэдэгдсэн юм.

Энэхүү 2 улс нь сүүлийн гурван жилийн хугацаанд түнжин муутай байгаа ба коронавирусын халдвар дэгдсэнээс хойш тэдний харилцааны байдал улам ширүүсэх болсон. АНУ-ын эрх баригчид коронавирусын цар тахалд Хятадыг буруутай гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлж, гал дээр тос нэмсэн үйлдэл болсон юм.

Хятад улс ч үүний хариуд зүгээр суухгүй гэдгээ мэдэгдэж  эсрэг арга хэмжээг цаг тухай бүрт нь авч байгаа бол Хонконг, Тайван, Төвд зэрэг өөрийн хамраалтай улсуудынхаа визаны асуудалд хязгаарлалт тавих болно гэдгээ зарлаад байна.

Энэ удаад Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хятадын засгийн газар Төвд ард түмний хүний эрхэнд дэндүү бусармагаар хандаж байна” хэмээн иш татан хэлснийх нь төлөө, Хятад тус хариуг барьжээ. Ингэснээр АНУ-ын дипломатууд, сэтгүүлчид, жуулчид тус бүс нутаг руу зорчиход саад хүндрнл үүсэж байгааг эх сурвалжууд онцолжээ.